Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Таван шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул тус хэсгийн замыг бүрэн хаана

Огноо:

,

Нийслэлийн БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын төмөр замын гарам дээр засварын ажил хийгдэх тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны 23:00 цагаас 24-ний 08:00 цаг хүртэл тус хэсгийн замыг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг ажлууд хийгдэнэ.

Гүйцэтгэгчээр: "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК
Хяналтыг: УБТЗ, УСУГ, НАЗХГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хувийн мэдээлэл зөрүүтэйн улмаас сугалааны урамшуулал нь буцаагдсан иргэдийн анхааралд

Огноо:

,

Хувийн мэдээлэл зөрүүтэйн улмаас сугалааны урамшуулал нь буцаагдсан иргэд хувийн мэдээллээ залруулж, хүсэлтээ баталгаажуулна уу. Та бүртгэлийн мэдээллээ залруулсны дараа  сугалааны хонжвор цэсэнд   урамшуулал авах хүсэлтээ дахин гаргана уу. 

Хэрэв Та 2020 оны 12 дугаар сарын 15-ны  дотор хүсэлтээ баталгаажуулахгүй бол таны урамшуулал  цуцлагдах болохыг анхаарна уу. 

Сугалааны хонжвор буцаагдсан тохиолдолд ибаримт аппликейшнаар хэрхэн хүсэлт гаргах тухай заавар

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна

Огноо:

,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн хурал болов.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр хурлын эхэнд “Төмөр замын хэмжээнд 15 мянга, 622 хүнийг шинжилгээнд хамрагдаад байгаа бөгөөд үлдсэн 315 хүнийг өнөөдөр хамруулна.

Өчигдөр төв эмнэлэг 1417 хүнээс шинжилгээ авсан байна. Замын хэмжээнд 120 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа бол Баянгол дүүргийн 83, 104 дүгээр байрны 861 иргэнийг ХӨСҮТ-ээс шинжилгээнд хамруулсан.  Одоо 1-6 хороо, 24, 25 дугаар хорооны иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна” гэж танилцуулсан бол “УБТЗ”-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга н.Намжилдорж өдөр тутмын ариутгалыг нийт 845 ажлын байранд 61 мянга, 266 м2 талбайд мэргэжлийн баг, мэргэжлийн байгууллагын хүчээр хийснээ мэдээлэв.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

- УБТЗ хүний нөөцийн судалгаанд анхаарал хандуулж, онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангаж ажиллах,

- Хоёр хилийн өртөөн дээр дамжуулах конторт хоёр талаас орж ирж байгаа бичиг баримтад туршилтаар арчдасын шинжилгээ хийх ажлын зохион байгуулах,

- Өртөө, зангилаан дээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс олон хүнтэй харьцахгүй байх, ажлын байраар явахдаа болгоомжтой, хамгаалах хэрэгсэл ашиглаж, ариутгал сайн хийж байх,

- Эрээний талтай сайн ажиллаж, төмрийн хүдэр зөөвөрлөх, ачих тал дээр үүссэн нөхцөл байдлыг агентуудаа явуулж газар дээр нь үзэж харж асуудлыг шийдвэрлүүлэх,

- Тулаа хийж байгаа ээлжийн ажилчдаа эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах, эмч ажиллуулж, дархлаа сайжруулах эм бэлдмэлээр сайн хангах,

- Төмөр замын цагдаагийн газартай ярьж, олголт хийж байгаа газарт хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ажиллах,

- Сүхбаатар зангилаан дээр шинжилгээнд хамрагдаагүй байгаа 13 хүнийг харьяа байгууллагынх нь удирдлагад хэлж өнөөдөрт багтаан шинжилгээнд хамруулах,  

- Сэлгээний бригад дуудагдан ажиллаж байгаа өртөө, газруудад найруулагчийн бригадын хүмүүсийг тэрэгний бүхээгт оруулахгүй байх шаардлага тавих, эрсдэлд орохоос сэргийлэх,

- Чойрын амрах байрны тусгаарлалтын асуудалд анхаарал хандуулж, заавар зөвлөгөө өгөхийг үүрэг болголоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно.

2020 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн цас багатай газар болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, бусад 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд  5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг21 цаг 56 минут

Хувийн мэдээлэл зөрүүтэйн улмаас сугалааны урамшуулал нь буцаагдсан ...

Чөлөөт цаг22 цаг 12 минут

Төмөр замын хэмжээнд 15 622 хүнийг шинжилгээнд хамруулаад байна

Улстөр нийгэм22 цаг 24 минут

Монголбанк бодлогын хүүг 2 нэгж хувиар буурууллаа

Улстөр нийгэм22 цаг 28 минут

ЗГ: Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд...

Улстөр нийгэм22 цаг 32 минут

ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амар...

Улстөр нийгэм22 цаг 35 минут

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

Шударга мэдээ22 цаг 39 минут

Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад ...

Улстөр нийгэм22 цаг 43 минут

УИХ-ын Түр хороо, ажлын хэсгийн хуралдаан болно

Чөлөөт цаг22 цаг 47 минут

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Чөлөөт цаг22 цаг 51 минут

Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Санал болгох