Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 10 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийлээ

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.

Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас өчигдөр гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгасан юм.

Шалгалтын үеэр шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалтыг хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгалаа. Дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байв.

Хэрэглэгч танд шатахууны дутуу шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарвал тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгаж нягтлаарай гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

СХД-ийн нутаг дэвсгэрт хоёр цэцэрлэг ашиглалтад орно

Огноо:

,

Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр ч бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.

Мөн энэ цэцэрлэгээс болон  урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй болсон байна. Газар  дээр нь ажилласан ажлын хэсэг эрчим хүчний яамтай хамтран ажилласнаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 сард эхлүүлэх боломж бүрдүүлж байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их төвлөрөл үүсгэж байгаа Содон хороолын баруун талд нэг цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанитай ярьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр боломжтой бүх хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд

Огноо:

,

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед “КОВИД-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.

Энэ нь “КОВИД-19”-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм. “КОВИД-19”-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой. Үүнд:

1. 60-аас дээш насны өндөр настан,

2. Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн,

3. Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн,

4. Гадаадаас ирсэн хүн,

5. Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн...

Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу.

Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн дотор шинжилгээ заавал өгөх бөгөөд төлбөрийг өөрсдөө хариуцна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг21 цаг 53 минут

Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийлээ

Чөлөөт цаг21 цаг 57 минут

СХД-ийн нутаг дэвсгэрт хоёр цэцэрлэг ашиглалтад орно

Чөлөөт цаг22 цагын өмнө

БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд

Чөлөөт цаг22 цаг 4 минут

"Даншиг наадам-Хүрээ цам 2022"

Улстөр нийгэм22 цаг 10 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Түрэг судлалын хүрээлэнгийн төлөөллийг хү...

Улстөр нийгэм22 цаг 14 минут

Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал бо...

Шударга мэдээ22 цаг 20 минут

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Үзэл бодол22 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байг...

Улстөр нийгэм22 цаг 27 минут

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад өн...

Улстөр нийгэм22 цаг 33 минут

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол У...

Санал болгох