Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад "Нэг цэг"-ийн үйлчилгээ үзүүлж байна

Огноо:

,

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы өгсөн үүргийн дагуу мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх зорилгоор ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, нэг газраас нөгөө газарт хүрч очих гэж замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой боллоо.

“Нэг цэг"-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төрийн байгууллагуудаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг авах боломжтой. Өмнө нь мах экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног шаарддаг байсан бол одоо газар дээр нь шууд шийдвэрлэж цаг хугацаа хэмнэж, хурдан шуурхай үйлчилж байгааг аж ахуйн нэгжүүд онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлөөс дараах мэдэгдлийг  хийлээ. Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ыг тараана гэнэ

Огноо:

,

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна.

Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэгддэг Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг удаа дараа оролдож байсан бол одоо ийнхүү Дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь АН-ын дарга гэгдэх М.Тулгат, О.Цогтгэрэлийг хэнийг нь бүртгэх эсэх Дээд шүүхийн асуудалтай зэрэгцсэн нь тохиолдлынх биш байж ч мэдэх юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол гаргалаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороо,  АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргажээ.

Хашаа мөргөж зогссон иүүний машин шатсан учир ослын газарт цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж. Хэрэв жирийн иргэн согтуу машин барьж яваад осол гаргавал ажлаасаа халагдаж, жолооны эрхээ хасуулах зэрэг хуулийн арга хэмжээг даруй авдаг тул энэ тохиолдолд хэрхэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.п

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм6 цаг 17 минут

МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм11 цаг 20 минут

Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ы...

Улстөр нийгэм14 цаг 19 минут

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол...

Улстөр нийгэм19 цаг 59 минут

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулз...

Улстөр нийгэм20 цаг 4 минут

Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Чөлөөт цаг20 цаг 9 минут

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөө...

Чөлөөт цаг20 цаг 14 минут

КОВИД-19: Гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмж...

Чөлөөт цаг20 цаг 17 минут

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Чөлөөт цаг20 цаг 20 минут

COVID-19 ERSDEL систем хэрхэн ажилладаг вэ?

Улстөр нийгэм20 цаг 26 минут

“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс а...

Санал болгох