Улстөр нийгэм
Сургалтын удирдлагын систем нэвтрүүлэхэд хувийн хэвшлийнхэн үнэ төлбөргүй хамтран ажиллана
Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй сургуулийн цахим платформ нэвтрүүлэх ажлын талаар олон нийтэд мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “цахим сургалтын тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулан, цахим агуулга, цахим хичээл боловсруулан бүх насны иргэдэд насан туршдаа суралцахуйг дэмжих”-ээр тус тус заасан.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын цахим платформ хөгжүүлж буй компаниудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран боловсролын салбарт цахим шилжилтийг системтэй, үр дүнтэйгээр эхлүүлсэн талаар Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Үндэсний хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 90 байгууллагад сургалтын удирдлагын системийг 3 сарын хугацаанд туршин хэрэгжүүлэхээр Ай Си Ти групп, И Эс Эм, Мэксим консалтинг, Амжилт дотком, Эй плас интернэйшнл, Гэрэгэ системс, ТомЁ Эд Тек зэрэг 8 компани хамтран ажиллахаар Санамж бичиг зураад байна.
Эдгээр компаниуд сургалтын удирдлагын системийг дараах шаардлагыг баримтлах юм. Үүнд:
• Цахим орчинд видео болон унших, сонсох агуулгыг ашиглах боломжтой байх
• Онлайн буюу видео чат хэлбэрээр сургалт явуулах боломжтой байх;
• Суралцахуйн явцыг үнэлэх, хянах хэсэгтэй байх;
• Багшийн бэлдсэн контент буюу агуулга оруулах боломжтой байх;
• Дасгал ажил гүйцэтгэх, шалгалт авах боломжтой байх.
• Удирдлагын тайлангийн хэсэгтэй байх
Боловсролын салбарт цахим шилжилт хийхэд хамтран ажиллах хувийн хэвшлийн байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж санхүүгийн нэмэлт шаардлага тавилгүй үнэ төлбөргүй зохион байгуулна гэдгийг онцоллоо.
Өмнө нь, боловсролын салбарт 2007 оноос эхлэн мэдээлэл технологийн дэд бүтцийг бүрдүүлэх ажил хийгдэн бүх аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбогдсон.
2013 оноос Боловсролын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх иргэдэд цахим мэдээллээр шуурхай үйлчлэх зорилгоор “Боловсролын удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүлээд байна. Өдгөө салбарын тоо мэдээлэл, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл, суралцагчдын ирцийн мэдээлэл, цахим журнал-эцэг эхийн систем, сурах бичиг, теле хичээл зэргийг цахим хуудас гар утасны апликейшнээр дамжуулан хүргэдэг болоод байгаа юм.
Эх сурвалж: БШУЯ
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Цаг үе2020/07/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Шударга мэдээ2024/03/22
Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуул...
-
Цаг үе2019/10/22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2019/09/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Сэтгэгдэл