Цаг үе
Цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Дэлхий дахинд коронавируст халдварын тохиолдол улам нэмэгдэж байгаа бөгөөд нэг хоногт хагас сая орчим хүн шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдэж байна. Өнөөдрийн байдлаар /2020.10.27/ дэлхий нийтээр 43.6 сая хүн энэ вирусаар өвчилж 1.16 сая хүн амиа алдаад байна. АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг найман улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг саяас давсан бөгөөд АНУ-д гэхэд 8.8 сая хүн өвчилжээ.
ОХУ-д 1.5 сая тохиолдол бүртгэгдэж, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомттой хил залгаа ОХУ-ын Коч-Агаш мужид халдвар авсан хүний тоо 1500 давсан байна. Үүний дотор ОХУ-Монгол Улс хооронд ачаа тээвэрлэлт хийдэг жолооч нар халдвар авч эмчлэгдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлжээ.
Манай улсын хувьд дотоодод вирусийн халдвар тархаагүй хэдий ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдол бүртгэгдсэн. Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж болзошгүй эрсдэлтэй цэгүүдэд дээрх олон улсын ачаа тээврийн автомашины жолооч нар, гадаад улсаас татан авалтаар ирж буй иргэд болон эдгээр үйл ажиллагаанд хяналт тавьж, зохион байгуулж ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид, халдвар авсан иргэдийг эмчилж буй эмч, ажилтнууд багтаж байна.
Иймд коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, тархах эрсдэл байгааг онцгой анхаарч, халдвар хамгааллийн дэглэмийг чанд сахих, цар тахлаас урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл