Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

Огноо:

,

Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Энэхүү уламжлал болсон барилдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхож, амжилттай барилдсан бөхчүүдэд шагналыг гардуулсан юм.  

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

Огноо:

,

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөртэй танилцана уу... 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо

Огноо:

,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдсөн юм.

Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Хилчин спорт хорооны "Хилчин-1" охидын баг түрүүлж, алтан медалийн эзэд боллоо. Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн бол "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртлээ. 

2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний аваргаар МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Дорнод аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лайв тоглолт хийнэ

Огноо:

,

МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар баярын наадмын өдрүүдийг тохиолдуулан “Наад” хэмээх нэртэй Live concert хийхээр болжээ.  “Наад” лайв концерт долдугаар сарын 9-ний 19:00 цагт “Зайсан хилл” цогцолборын 3 давхарт байрлах  Z'Terra рестораны задгай талбайд болох юм.
 
Дуунд дуртай түмнээ нэгэн үдшийг ардын урлагаар цэнгэж, амтат дарсаар дайлуулж, өв соёлоороо бахархаж, үндэсний хувцасаараа гоёж наадахыг уриаллаа.
 
сонин mn
Дэлгэрэнгүй унших

Санал болгох