Шударга мэдээ
Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломжтой боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран TOPCIT буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг зохион байгуулах албан ёсны шалгалтын төвөөр ажилладаг.
Энэ удаагийн шалгалтыг 2020 оны 11-р сарын 09, 10-ны өдөр 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 2-ныг хүртэл явагдана.
Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчид мөн салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн технологийн ажилтан албан хаагчдын мэргэжлийн мэдлэг ур чадварыг практик дээр үнэлэх зорилготой юм.
Шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны асуултаас хэдэн оноо авснаас хамааран шалгуулагч өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой бөгөөд ангилал тус бүр сертификат олгодогоороо давуу талтай.
Шалгалт англи хэл дээр явагддаг бөгөөд БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Филиппин, Тайланд, Франц, Герман, Малайз, Бельги, Монгол зэрэг 11 улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авах боломжтой. Мөн хамгийн өндөр оноо авсан хоёр шалгуулагч БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх байгуулагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжоор хангагдах юм.
Дашрамд дурьдахад өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж, сертификат гардан авах хүсэлтэй хүн бүхэнд зориулан шалгалтын төлбөрийг 50% хөнгөлж ердөө 25,000₮ болголоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮПаркын 11-327123, 95151531, exam@itpark.mn, мөн энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК
Шударга мэдээ
ШӨХТГ: Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.
“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.
Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.
Шударга мэдээ
Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.
Шударга мэдээ
ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ. Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
-
Улстөр нийгэм2022/08/30
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд нийт 113,474 хүүхэд хамрагдлаа
-
Улстөр нийгэм2021/08/12
Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруул...
-
Цаг үе2022/12/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2019/10/31
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Сэтгэгдэл