Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь”  хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс болон  АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцлоо. Мөн ЕБС, их дээд сургууль,  МСҮТ-ийн төлөөллүүд оролцон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам удирдан явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон Улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн Дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембриджийн хөтөлбөр, түүний зорилго, Олон Улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавив.  Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн талаар мэтгэлцээн өрнүүлж, үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн  юм.

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулсан. Тэгвэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь”  сэдвийн хүрээнд ийнхүү зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх асуудлыг авч үзэхдээ монгол үндэсний уламжлал, нүүдлийн соёл иргэншил, монгол хүүхдүүдийн мал маллагаа, соёл ахуйтайгаа уялдсан, гэр бүлийн хүрээнд олж авдаг мэдлэг, хүмүүжил, өөрийн орны байгаль цаг уурын хийгээд нутаг дэвсгэрийн байршлын, түүнчлэн монгол хүний оюуны онцлог зэргийг сайтар бодолцсон, эдгээртэй нягт уялдсан байх шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын хөтөлбөр хэрэглэнэ гэдэг нь үндэсний хөтөлбөргүй байна гэсэн үг биш. Аль алиныг нь хэрэглэх тухай юм.

Олон улсын хөтөлбөр хэрэглэснээр бусад улс орноос хоцрогдоогүй гэдгээ мэдэх давуу талтай. Үнэлгээгээр манай суурь боловсрол эзэмшигчид олон улсын стандартад хүрч байгаа эсэхийг харуулах юм гэдгийг онцоллоо. Мөн боловсролын дөрвөн тулгуур зарчмыг шинээр тайлбарлаж, хамгаалах нь чухал болохыг эшлээд УИХ-аас эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин Ерөнхий боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тодотголоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох