Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 19. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 5. Пүрэв гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй, улаан бар өдөр.

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Имарт мод тарих өдрөөр 2000 гаруй мод тарилаа

Огноо:

,

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 ширхэг мод амжилттай суулгалаа.

Имартынхан мод тарих нарийн ажлыг судалгаанд үндэслэж, мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалт зохион байгуулж, зааварчилгаа гарын авлагыг ч мөн өрх бүрт бэлтгэж өгсөн байна. Мод ургуулах хамгийн гол хэсэг нь арчилгаа байдаг бөгөөд ургах хүртэл нь өрхүүдтэйгээ эргэх холбоотой ажиллахаар төлөвлөжээ.

Өмнө нь Имарт Улаанбаатар хот, Өмнөговь аймгуудад нийтдээ 15,000 ширхэг мод тарьсан байна. Эх Дэлхийдээ бид энх тунх, урт удаан амьдарсныхаа төлөө төлж болох хамгийн том төлбөр нь мод тарих юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 


Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Огноо:

,

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2021-2022 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80 хувь буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post/67425 үзнэ үү.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Аэробус компанийн салбарт 28.1 сая фунт стерлингийн торгууль ногдуулжээ

Огноо:

,

Өнгөрсөн Лхагва гарагт Аэробус компанийн салбар Английн Засгийн газраас Саудын Араб Улсын батлан хамгаалахад үзүүлэх үйлчилгээний гэрээтэй холбоотойгоор авлигын хэрэгт буруутгагдаж, 28.1 сая фунт стерлингийн торгууль төлөхөөр болсон. Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас тус компанийн 2008-2010 онд Саудын Арабтай хийсэн гэрээнүүдийг шалгасны үндсэн дээр Европын аэро-сансрын группын хуучин охин компани болох ЖПТ Тусгай төслийн удирдлагыг авлигын асуудалд Саусварк Кроуны шүүхээс буруутай гэж үзэв.

Саудын Арабын Үндэсний батлан хамгаалах салбарт нийлүүлсэн харилцаа холбооны үйлчилгээтэй холбоотой 2 тэрбум фунт стерлингийн гэрээ Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын анхаарлыг татсан. Тус компани 7.5 сая фунт стерлингээр торгуулж, 20.6 сая фунт стерлингийг хураалгахаас гадна шүүхийн хураамж болох 2.2 сая фунт стерлингийг төлөхөөр болжээ.

Шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа “Тус компани нь харилцаа холбооны салбарт ашигтай гэрээ хэлцэл олж авахын тулд өндөр албан тушаалтнуудад их хэмжээний хахууль төлсөн .... Авлига бол нийгмийн хавдар юм” хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн байна.

Их Британийн армийн дэд хурандаа асан Ян Фоксли шүгэл үлээж, ЖПТ-тэй холбоотой гомдол гаргасны дагуу тус компанид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8 жилийн дараа ЖПТ-д ял төлөвлөж байна хэмээн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас мэдэгдсэн.

Их Британийн компанийн хувьд шүүхийн тогтоол гаргах нь маш ховор тохиолдол бөгөөд уг тогтоолыг авлигын асуудалд буруутгагдаад байсан Аэробус компанитай Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас 3.6 тэрбум еврогийн хэлцлийг өнгөрсөн жил хийсний дараа гаргасан.

Тус байгууллагаас 3 этгээд буюу ЖПТ компанийн гүйцэтгэх захирал асан Жефри Куук, компанийн туслан гүйцэтгэгч хоёр компанийн санхүүгийн менежер Жон Майсон болон Батлан хамгаалах салбарын албан тушаалтан Теренс Дороти нарт ял төлөвлөөд байгаа аж. Эдгээр гурван этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа юм.

ЖПТ компанийн Батлан хамгаалах яамтай байгуулсан арван жилийн гэрээ нь өнгөрсөн жил дуусгавар болсноор тус компани идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч шүүхээс компанийг нь хэрэгт холбогдуулан татах боломжтой байгаа аж.

Тус компани нь мөрдөн шалгах ажиллагаатай идэвхтэй хамтран ажилласан тул шийтгэлийг хөнгөлсөн хэмээн шүүгч Брайн мэдэгдсэн бол компанийн хуульч Хьюго Кейт шүүхэд мэдүүлэхдээ “Аэробус болон ЖПТ компаниуд нь гэмт үйлдлийн үр дагавраас зугтах ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэжээ.

Улс хоорондын хоорондох дипломат харилцааны асуудлаар зөвшөөрөл өгөх гэх зэрэг зарим нэг асуудлаар Ерөнхий прокурорын газраас зөвшөөрөл хүлээгдэж байсан тул ЖПТ компанитай холбоотой хэрэг хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурорын газарт очсоноос хойш 2020 он хүртэл нэг хэсэг зогсонги байдалд байсан аж.

Энэхүү хэрэг нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын “амаргүй, гайхалтай ялалт” байв хэмээн Авлигын эсрэг гэрэл бүлгийн гүйцэтгэх захирал Сьюзан Хоули мэдэгдлээ.

ЖПТ компанийн дээрх хэрэг нь 2020 оны 1 дүгээр сард Аэробус компанийн охин компаниудын авлигын асуудалтай холбоотойгоор АНУ, Франц Улсын эрх бүхий байгууллагууд, Их Британийн Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын зүгээс тус компанитай тохиролцоонд хүрсэн асуудалд огт хамааралгүй хэрэг байсан юм.

ЖПТ компани болон Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газрын хоорондын хамтын ажиллагаа нь “өнгөрсөн алдаа, дутагдлаас сургамж авах, түүний эсрэг зогсох, хууль тогтоомжийг дагаж мөрдөх чиглэлээр хэрэгжүүлсэн ихээхэн хэмжээний арга хэмжээнд тулгуурласан” хэмээн Аэробус компани мэдэгдсэн байна. Мөн ЖПТ компанийн шийдвэр нь Онц ноцтой залилангийн асуудалтай тэмцэх газраас Аэробус компанийг шалгах ажиллагааны төгсгөлийн үе шат байсан юм. “Батлан хамгаалах ажиллагаа нь ямар нэгэн залилан, авлига, хээл хахуулийг үл тэвчих ёстой” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох