Чөлөөт цаг
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтай Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2020 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 21-нээс өдөртөө нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Чөлөөт цаг
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
Чөлөөт цаг
Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өчигдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллахаар болсон.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудын хүргүүлсэн түр заавар, тусгай шаардлагуудыг мөрдөн ажиллах шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр өндөр эрсдэлтэйд тооцсон 12 салбар, чиглэлийн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлалтад багтсан хэвээр үлдсэн.
НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.
Чөлөөт цаг
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн хоол, барилгын материалын худалдаа, хувцас захиалга,бүх төрлийн засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг, ломбард, авто машин угаалга, гар утасны төвлөрсөн худалдаа, ТҮЦ, барааны дэлгүүр, зах , үсчин , гоо сайхан, маникюр зэрэг 732 аж ахуйн нэгж, иргэний "Ковид-19 "цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьлаа. Шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 262 зөрчил илрүүлж, 121 (46%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, зөвлөгөө өглөө.
Худалдаа, үйлчилгээний газруудад QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Эх сурвалж: НМХГ
-
Урлаг спорт2019/12/09
Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэ...
-
Чөлөөт цаг2020/07/20
Асаах шаардлагагүй гэрэл, цахилгаан хэрэгслээ салгаж эрчим хүчээ хэмнэцгээе!
-
Үзэл бодол2020/03/10
Ө.Болдсайхан: Буудай импортлох нь өнөөгийн нөхцөл байдалтай уялдсан шийдвэр гэж ...
-
Улстөр нийгэм2020/11/17
Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсоно