Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Халдвар хамгааллын дэглэм, хөл хориог хатуу чангатгаж ажиллахыг үүрэг болголоо

Огноо:

,

Өмнөговь аймгийн Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн холбогдох мэргэжлийн байгууллагад үүрэг чиглэл өглөө.Коронавирусын халдвар манай улсын таван аймаг, нийслэл Улаанбаатар хотод голомтлон тархаж байна. Аймгийн Онцгой комиссоос ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллах чиглэлээр шат дараатай арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Тус хурлаар:

 
- Томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээний талаар
- Таван толгой, Нарийн сухайтын бүлэг орд, Оюутолгойн уурхайд аюулгүйн буюу ногоон бүс байгуулах
- Сумдын постод гарч буй алба хаагчдын тодорхой зардлын асуудал

Аймгийн хүнсний нөөц болон бусад асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэж, бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед онцгой сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэм, хөл хориог хатуу чангатгаж, хуулийн хүрээнд хариуцлагатай ажиллахыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга бүх гишүүдэд үүрэг болголлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно

Огноо:

,

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байна.

Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.

Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа. Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх

-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах

-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох