Улстөр нийгэм
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурал боллоо

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан цахимаар болов. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.
Талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.
Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.
Мөн хурлаар НҮБ болон Олон Улс, Бүс нутгийн бусад байгууллагын түвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, бэхжүүлэх эрмэлзэлээ харилцан илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр хоёр талд саатсан иргэдээ эх оронд нь хүргэх тусгай үүргийн нислэгийг амжилттай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид “КОВИД-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эм, эмчилгээ, вакцины хангалтын талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахаар санал нэгдэв.
Улстөр нийгэм
МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа
Улстөр нийгэм
Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ыг тараана гэнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна.
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэгддэг Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг удаа дараа оролдож байсан бол одоо ийнхүү Дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь АН-ын дарга гэгдэх М.Тулгат, О.Цогтгэрэлийг хэнийг нь бүртгэх эсэх Дээд шүүхийн асуудалтай зэрэгцсэн нь тохиолдлынх биш байж ч мэдэх юм.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол гаргалаа
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороо, АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргажээ.
Хашаа мөргөж зогссон иүүний машин шатсан учир ослын газарт цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж. Хэрэв жирийн иргэн согтуу машин барьж яваад осол гаргавал ажлаасаа халагдаж, жолооны эрхээ хасуулах зэрэг хуулийн арга хэмжээг даруй авдаг тул энэ тохиолдолд хэрхэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.п
-
Чөлөөт цаг2021/03/18
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
-
Улстөр нийгэм2021/01/11
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.11/
-
Улстөр нийгэм2020/11/24
ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
-
Чөлөөт цаг2020/10/14
Найман эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай гэж оношлогддог