Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмжлэв

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.

Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

Огноо:

,

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Үүнд, нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нэмэлт үйлчилгээг өнөөдрөөс буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хэрэглэгч хүссэн үедээ шатахуун түгээх станцын баталгаажилтыг шалгадаг боллоо

Огноо:

,

Шатахуун түгээх станцууд шатахууныг дутуу шахаж байна гэсэн эргэлзээ иргэд, олон нийтийн дунд байсаар ирсэн. Тэгвэл энэ эргэлзээг арилгах үүднээс Петровис Групп Монголд анх удаа хэрэглэгчийн хүсэлтээр шатахуун түгээх станцын түгээгүүрийн баталгаажилтыг иргэд, олон нийтэд нээлттэй шалгуулдаг боллоо. 

 

Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Мөн тухайн түгээгүүр шатахууныг бүрэн гүйцэт шахаж буйг шалган баталгаажуулж, улсын хянагч түгээгүүрийн хошуу тус бүрт лац тавьдаг. Стандарт, хэмжил зүйн газраас шалгаж олгосон энэхүү гэрчилгээ болон улсын шалгагчийн тавьсан лац нь тухайн түгээгүүрийн баталгаажилт болдог юм. Тиймээс шатахуун түгээх станц нь тухайн олгосон гэрчилгээг олон нийт, хэрэглэгчдэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. 

Хэрэв улсын шалгагчийн тавьсан лац хөндөгдсөн, эсхүл гэрчилгээ аваагүй бол тухайн шатахуун түгээх станцад баталгаа хийгдээгүй гэж үзэн үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг байна. 

Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станцад улсын баталгаажилт хийгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл Петровисийн орон даяар байрлах аль ч  шатахуун түгээх станцад хандан шалгах боломжтой боллоо. 

Хэрэв Стандарт, хэмжил зүйн газрын олгосон гэрчилгээ, улсын шалгагчийн тавьсан лацыг хөндсөн нь тогтоогдвол Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан шалгуулж, хариуцлага тооцуулах боломжтой юм. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд автомашин хандивлалаа

Огноо:

,

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой нягт хамтран ажилладаг билээ. Тус агентлагаас МБУНДХолбоонд Ланд Крузер 200 маркийн автомашин хандивласаныг өнөөдөр гардууллаа.

Энэ нь Дээвэр холбооны бичил уурхайчиддаа хүрч ажиллахад туулах чадвар бүхий өөрийн автомашинтай болох хэрэгцээ шаардлагыг олж харж, томоохон бэлэг барьсан үйл явдал байлаа. Энэ үеэр МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр “…манай холбоо Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 6 жилийн туршид та бүхний санхүүгийн болон бодлогын дэмжлэгтэйгээр ажиллаж, өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашид энэ суурин дээрээ улам бэхжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монголын бичил уурхайн салбарыг дэлхийд жишиг болгохоор хичээн ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр манай холбоонд бэлэглэж байгаа автомашин энэ үйл хэрэгт маань ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй…” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн ШХА-ийн  Дэд даргаар ажиллаж байгаад нутаг буцахаар болсон хатагтай Илария Далиг Монголын бичил уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МБУНДХолбооны дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнасаныг холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр гардууллаа.
 
 














Дэлгэрэнгүй унших

Санал болгох