Цаг үе
Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа
Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.
Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг хөнгөвчилсөн арга хэмжээ боллоо гэж Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас мэдээллээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/12/15
Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулз...
-
Цаг үе2021/04/28
Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа
-
Улстөр нийгэм2020/03/31
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"...
-
Цаг үе2024/03/29
Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Сэтгэгдэл