Цаг үе
Аж ахуйн нэгжүүд QR мэдээллийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна
Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлсэн. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан билээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж, ахуй нэгж, байгууллага QR код үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулжээ.
Зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байгаа нь мэдээллийн сан үүсгэхгүй учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй юм.
Тиймээс аж, ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг анхаарууллаа.
Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд үүсэх юм. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх давуу талтай гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/01/25
ХАСХОМ-ийг шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд 40 гаруй хувьтай байна
-
Цаг үе2023/05/24
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2022/09/07
Гялс банкаар цаг, зардлаа хэмнээд iPhone13 утасны эзэн болоорой
-
Шударга мэдээ2020/10/19
“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо
Сэтгэгдэл