Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гар дээрээс согтууруулах ундаа худалдах зөрчил буурахгүй байна

Огноо:

,

Энэ оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад 17,1 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд бүртгэгдсэн 5074 зөрчлийн хэргийн 47,2 хувь нь Нийслэлд, 52,8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Нийслэлд үйлдэгдсэн зөрчлийн хэрэг өмнөх долоо хоногоос 28,8 хувиар, орон нутагт 8,4 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 95,74 хувийг, мэргэжлийн хяналт 0,65 хувийг, онцгой байдал 0,14 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 3,47 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 81,5 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 61,5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол танхайрах зөрчил 45,9 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 31,8 хувиар  тус тус буурсан байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, тэр дундаа гар дээрээс согтууруулах ундаа худалдсан зөрчил Нийслэлд хамгийн их буюу 106 удаа гарсан ба өмнөх 7 хоногийн адил Баянзүрх, Хан-Уул дүүрэгт  дийлэнх хувь нь бүртгэгдэж, гаралт  нь мөн нэмэгджээ.

Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил Нийслэлд 27,8 хувиар нэмэгдэж, орон нутагт 31,6 хувиар буурсан дүнтэй байгаагаас Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их гарсан хэвээр байгаа бол  Сүхбаатар дүүрэгт 1,1 дахин нэмэгдэж 17 удаа үйлдэгдсэн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 36,4 хувь нь Нийслэлд, 63,6 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол Хэнтий аймагт хамгийн их буюу 294, Хөвсгөлд 284, Дархан-Уулд 181, Увсад 144, Дорноговьд 141, Баян-Өлгийд 122, Ховдод 119  удаа тус тус үйлдэгдсэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 11-ний хооронд үйлдэгдсэн зөрчлийн хэргийн тоог өмнөх долоо хоногийн байдалтай харьцуулсан мэдээг дараах зургаас танилцана уу.

Эх сурвалж: УЕПГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ20 цаг 18 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе20 цаг 20 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе20 цаг 24 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт20 цаг 27 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ20 цаг 30 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм20 цаг 46 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе20 цаг 55 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм21 цаг 1 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм21 цаг 5 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе21 цаг 8 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох