Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцав

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн “Gain” олон байгууллагуудын зөвлөх, мэргэжилтнүүдийг өнөөдөр /2019.07.31/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ХХААХҮЯ-ны ХҮХБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг, ХҮХБХЗГ-ын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, ГХАХ-ийн мэргэжилтэн Б.Энхдөлгөөн, Gain Олон улсын байгууллагуудын зөвлөлийн Шим тэжээлийг сайжруулах олон улсын холбооны зөвлөх Chris Gilbert, Adeline Provent,  Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хорооны Зүүн Өмнөд Азийн бүс нутаг хариуцсан зөвлөх Dennis Bittisnich,  FFI Хүнс баяжуулах санаачлаг ОУБ- ын зөвлөх Wilson Enzama, ЮНИСЕФ-ийн шим тэжээл хариуцсан мэргэжилтэн  Л.Мөнхжаргал нар оролцов. 

Энэ удаагийн уулзалтаар ХХААХҮЯ болон HҮБ-ын Хүүхдийн сангийн хүсэлтийн дагуу Хүнс баяжуулах санаачлаг (FFI), Хоол тэжээлийн байдлыг сайжруулах дэлхийн холбоо (GAIN), Иод дутлын эмгэгтэй тэмцэх олон улсын хороо (IGN), байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, цаашид  авах арга хэмжээ, техникийн тусламж үзүүлэх  талаар санал солилцлоо.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Огноо:

,

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2019.11.19/ хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлыг жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 
Хэлэлцэх асуудал:
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал: 
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 
Хэлэлцэх асуудал:
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын хоёр ажлын хэсэг хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 09.00 цагт “Ажлын байр-дарамтгүй орчин” сэдэвт Хууль зүйн байнгын хорооны  хэлэлцүүлэг  Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Мөн 14.00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд эхэлнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана

Огноо:

,

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2019.11.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд; 
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох