Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УОК: Төрийн байгууллагууд нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулна

Огноо:

,

Улсын онцгой комиссоос аймаг, нийсллэийн онцгой комиссын дарга нарт коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орны туршлага, эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгчээ. 

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. 

2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтан, албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг чиглэл болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.

“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах,  ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"MERIT" төслийг үргэлжлүүлэх боломжийн талаар хэлэлцэв

Огноо:

,

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчид Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2016-2024 онд Монгол Улсад эрдэс баялгийн салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилго бүхий хэрэгжүүлсэн "MERIT" төслийг хэрэгжүүлэгч "Каталистплас" байгууллагын Азийн орнууд хариуцсан захирал Гэйл Ли, тус төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс болон Монгол Улс дахь Канад улсын худалдааны төлөөлөгчийн газрын захирал Жеймс Ким нартай Канадын Торонто хотод уулзлаа.
 
Уулзалтаар талууд төслийн үр нөлөө болон цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл солилцож, үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
 
Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний ногоон шилжилтийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд газрын гүний дулаан ашиглах, энэ чиглэлд чадавх бэхжүүлэх зэрэг хэрэгцээ шаардлага байгааг дэд сайд онцлов гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна

Огноо:

,

Гол, мөрөн, нуурт өрх, цагаан, хар хил үүсэх, томоохон голуудын зарим хэсгээр харз, халиа, тошин гүйж мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна. 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг зөвлөе. 

Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох