Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина

Огноо:

,

Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана. 

Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа. 

Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих юм. Тиймээс тодорхой зогсоолууд дээр шалгагч нарыг хуваарийн дагуу Easy pay пос машин болон Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар цэнэглэлт хийлгүүлэх бөгөөд энэ талаарх мэдээллийг иргэдэд олон сувгаар түгээх юм. 

Түүнчлэн хязгаарлалт тогтоогоогүй 15 байгууллагын судалгааг авч, тэдгээрээс олон тоогоор нийтийн тээврээр зорчдог ажилтнууд байвал нэгдсэн зохион байгуулалттайгаар тэдгээрийн карт цэнэглэлтийг зохион байгуулахаар болжээ. 

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

"Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвил болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох "Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Тус яам нь 2022 оны 05 дугаар сард “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичиг нь Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах, тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн SpaceX компанитай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний "Solarcity" болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"E-mongolia"-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкнуудын төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр арилжааны банкнуудын төлөөллүүдтэй уулзлаа.

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтыг нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкнууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод буйг банкнуудын төлөөлөл онцолсон юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болов

Огноо:

,

Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн их суудлын хуралдаанаар  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 02 дугаар тогтоол гаргасан байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох