Улстөр нийгэм
Төрийн банк төрийн өмчит байгууллагуудаа манлайлжээ

Тэгвэл тус газраас 2020 оны эцэст өөрийн харьяалалд байдаг 996-н компаниудын ажлыг дүгнэн сайн ажилласан байгууллагууддаа Өргөмжлөл олгожээ. Ингэхдээ өмчийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалт, өөрчлөлт тэдгээртэй холбогдон гарсан шийдвэрийн биелэлт зэргийг үндэслэсэн байна.
Монгол Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээ бүхий, салбартаа тэргүүлэгч Төрийн банк төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлж “Үлгэр жишээ” аж ахуйн нэгжээр шалгарчээ. Төрийн банкны хувьд 4 дэх жилдээ “Үлгэр жишээ” аж ахуйн нэгжээр шалгарч байгаа юм байна. Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит байгууллага билээ.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Цаг үе2020/02/12
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/03/30
Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй. Харилц...
-
Улстөр нийгэм2019/12/24
Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд ор...
-
Шударга мэдээ2019/12/09
Айлуудын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засварлаж ба...
Сэтгэгдэл