Улстөр нийгэм
Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ.
Гадны ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь “Ковид-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын арга хэмжээ юм.
Шуурхай бүлэг өчигдөр Алтанбулаг боомтод ажиллаж, тус боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих туршилтын ажлыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг боомтоос үдэш хөдөлсөн тээврийн цуваа өнөөдөр өглөө Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.
Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, санал солилцож байна.
Улстөр нийгэм
"Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бааз, амралтын газруудад 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, зохион байгуулалттайгаар архидан согтуурах улмаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх "Зөвлөмж" хүргэн ажиллаж байна.
“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 21.1.1. "21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх", мөн хуулийн 27.1, 27.2, 28.1.2 зэрэг хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, хамтран ажиллана уу.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар
Сэтгэгдэл