Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Маршрутын бус замаар зорчин ирж байгаа иргэдийг буцааж байна

Огноо:

,

2021 оны 01-р сарын 05 ны 20:00 цагийн байдлаар Цогт-Овоо сумын постод маршрутын бус замаар ирсэн 10 гаруй тээврийн хэрэгслийг зорчигчдын хамт буцааж эхэллээ. Эдгээр автомашинууд Улаанбаатар хот, Төв аймаг, Дундговь аймгийн постоор дайраагүй маршрутын бус замаар ирсэн бөгөөд бүгд Цагаан хад орохоор явж байгаа юм.
 
Халдвар эрсдэл нэмэгдэж байгаа тул “Ногоон бүс”-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг чангатгах, хаах хүртэл арга хэмжээ авах талаар АОК хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар хяналтын постоор ороогүй ирсэн 10 гаруй автомашиныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хүртэл хүргэж өгөхөөр явж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

Огноо:

,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр  хороонд пүрэв гарагийн өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио  тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах  ажлыг эхлүүллээ.  

Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр,  021-р худаг, Өргөн гудамжны "Баян" дэлгүүр болон  явуулын зургаан  байршилд авч байна. 

17 дугаар хороо  гэр хорооллын бүс бөгөөд  тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд  бүртгэлийг хийж байгаа юм.  

Баянзүрх дүүргийн  хэмжээнд лавлах мэдээллийн 1900-1063 утсыг ажиллуулж иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа юм. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэллээ.  

Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хязгаарлалт тогтооосон. Тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “4 дүгээр хороо нийт 14 мянга гаруй хүн амтай. Эдгээрээс 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдана.  Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” хэмээлээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: Алтанбулаг боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацааг сунгалаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гарагт болж, Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ.

Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.

- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг  Засгийн газрын гишүүд сонсов. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer,  AstraZeneca,  Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд,  эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Огноо:

,

Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нэг. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д 2020 оны 4 сард өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил болон төгсөгчдийн сүүлийн 4 жилийн хөдөлмөр эрхлэлтийн хувийг харгалзан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тогтоохоор тогтсон.


Энэхүү журамд заасан шаардлагыг ханган 2020 онд их, дээд сургууль төгссөн  1971 оюутан,  Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр, 2.8 голч дүнтэй амжилттай суралцаж байгаа 2782 оюутанд 6.4 тэрбум төгрөгийн зээлийг өнгөрсөн онд олгосон.

2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр, 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 5028 оюутан Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан байна. Эдгээр оюутнуудад энэ хичээлийн жилд сургалтын зээл олгоход 15.0 тэрбум орчим төгрөг шаардагдахаар тооцоо гарсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны төсвийн багцад Оюутны хөгжлийн сургалтын зээлд зориулж 24,8 тэрбум төгрөг батлагдсан. Иймд Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутанд энэхүү цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон сургалтын төлбөрийн зээлийг 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд багтаан олгохоор боллоо.

Хоёр. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно” гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “…төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь…” төрөөс олгохоор баталсан билээ. Энэхүү журмын дагуу 2020 оны 9 дүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан 843 оюутанд 625.1 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.

Өнөөдөр манай улсад сувилахуйн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын сургалтын байгууллагад 3100-аад оюутан “сувилагч мэргэжил”-ээр суралцаж байна. Тус судалгаанаас харахад сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо   450-480 байна. Сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, мөн төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2021/01/16

“ГАН ҮЗЭГ-2020” наадмын шилдгүүд тодорлоо

Улстөр нийгэм2021/01/15

29 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Чөлөөт цаг2021/01/15

АНУ-ын Үнэт цаас, валютын хороо нь шүгэл үлээгчдэд 1.1 сая долларын ...

Чөлөөт цаг2021/01/15

Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PC...

Шударга мэдээ2021/01/15

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгэ...

Урлаг спорт2021/01/15

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Чөлөөт цаг2021/01/15

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Улстөр нийгэм2021/01/15

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн ...

Улстөр нийгэм2021/01/15

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүл...

Улстөр нийгэм2021/01/15

Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Санал болгох