Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төрийн банканд данстай бол “Гялсбанк”-нд онлайнаар бүртгүүлээрэй

Огноо:

,

Төрийн банк цар тахлын үед харилцагчдаа гэртээ байхыг уриалж, байгаа газраасаа бүх төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэж болох “Гялсбанк”-аа онлайнаар нээхийг санал болгож байна. Хэрэв та Төрийн банкны данстай бол дараах зааврын дагуу банканд ирэлгүйгээр “Гялсбанк” үйлчилгээгээ идэвхжүүлээрэй.

Онлайнаар Гялсбанканд бүртгүүлэх 6 алхам  :

  1. E-Mongolia буюу Дан системд бүртгэлтэй байх шаардлагатай. /Дан системд бүртгэлгүй бол бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлэнэүү./  
  2. Гар утасны болон компьютерийнинтернет хөтчөөр www.ibank.mn хаягт хандан  Гялсбанкны хэрэглэгч болох хэсэгт дарж  нэвтэрнэ.
  3. Өөрийн регистрийн дугаарыг бичин цааш үргэлжлүүлэх товч дарснаар тухайн иргэн өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв оруулан бүртгүүлэх товч дарна.
  4. Бүртгүүлсэн дугаарт мессежээрирсэн баталгаажуулах кодыг оруулна.
  5. Бүртгэл дууссаны дараагаар танд анхааруулга өгөх бөгөөд зөвшөөрч байна товчийг дарснаар таны мэдээлэл банканд очно.
  6. Тухайн харилцагчийн бүртгэлтэй Viber дугаарт Төрийн банкны 8003****  тусгай дугаараас мэдээллийн эрх бүхий  мэргэжилтэн видео дуудлагаар нэг удаа холбогдон харилцагчийн мэдээллийг шалган баталгаажуулалт хийснээр Гялсбанкүйлчилгээ идэвхэжнэ.

Цар тахалын үед гэрээсээ гарч банканд дугаарлах шаардлагагүй цагаа хэмнэн интернэт банкандаа онлайнаар бүртгүүлэн үү.

Stay at home!!!

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ,
 
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
 
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлж байв.
 
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.
 
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.

Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.

Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.

2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.

Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох