Цаг үе
“0 зогсолт” гэх тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж гараагүй
Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг мэдэгдэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн дунд тархаад буй “0 зогсолт” хийх асуудлаар холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд тодорхой тайлбар мэдээллүүд өгч ирсэн. Албан бус, тодорхойгүй нэршлээр явж буй хөл хориог чангатгаж, хөдөлгөөнийг бүрэн зогсоох утга бүхий энэ ойлголт нь хоол хүнс, цахилгаан, дулаан, ус хангамж, эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн хаах буюу иргэдийн анхдагч хэрэгцээг хязгаарлахуйц асуудлууд тул өнөөгийн нөхцөлд боломжгүй болохыг дахин онцолж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор шинжилгээ авах ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаатай 30 цэг ажиллаж байна. Цаашид шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, халдварын голомтуудыг илрүүлэх, хумих чиглэлд авах арга хэмжээг эрчимжүүлнэ.
Мөн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийн үед аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч шийдвэр гаргаж байхыг нийт иргэддээ хандан уриалж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Урлаг спорт2021/10/26
Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
-
Цаг үе2024/09/27
Ирэх даваа гарагт “10-р хороолол” орчмын айл өрхүүдийг халуун ус, ду...
-
Шударга мэдээ2023/12/26
Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна
-
Цаг үе2021/02/09
Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ
