Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулах бэлтгэл ажлыг хангаж байна

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийгмийн хамгааллын салбарыг бүрэн цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт /З-НД, Б-НД/ хөтлөх журмыг шинэчлэн, Үндэсний Статистикийн хороогоор зөвшөөрүүлж, Сангийн яамтай хамтран баталж, Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар цахимжуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.  Цахимжуулах ажлыг хэрэгжүүлснээр дараах давуу талууд бий болох юм.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.

2021 оны хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар

2021 оны хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлээс хөдөө, орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зогсоолоо

Огноо:

,

УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд  цахим орчинд  гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.

Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ8 цаг 37 минут

Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа

Улстөр нийгэм8 цаг 42 минут

ЗГ: Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилг...

Чөлөөт цаг8 цаг 46 минут

Монголбанк 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов

Чөлөөт цаг8 цаг 49 минут

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Чөлөөт цаг8 цаг 55 минут

Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо

Улстөр нийгэм8 цаг 59 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Э...

Улстөр нийгэм9 цаг 2 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт ...

Улстөр нийгэм9 цаг 6 минут

Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээ...

Чөлөөт цаг9 цаг 21 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Улстөр нийгэм9 цаг 33 минут

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлө...

Санал болгох