Шударга мэдээ
ЗГ: Алтанбулаг боомтоор хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацааг сунгалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гарагт болж, Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ.
Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.
- Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүд сонсов. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна.
Шударга мэдээ
Хоёрдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо.
2021 оны хоёрдугаар сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
2021 оны хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийслэлээс хөдөө, орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зогсоолоо
УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Шударга мэдээ
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд цахим орчинд гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.
Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.
-
Шударга мэдээ2020/03/05
Шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт, тандалтыг хүч нэмэгдүүлэн хийж...
-
Улстөр нийгэм2021/01/18
ХҮН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ
-
Улстөр нийгэм2020/08/24
2020 оны зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдлаа
-
Чөлөөт цаг2020/07/01
Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүллээ