Улстөр нийгэм
Иргэдийн тайван жагсаалыг улс төрчид үймээн самуун болгон ашиглахыг санаархав

Үүний дараа АН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын фракцийнхан гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат, Адьяасүрэн нар гарч ирэн мэдээлэл хийж, баахан ярилцлага өгөв. Мөн Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай ч тэднээс хоцорсонгүй.

Сүүлийн үед архи пиво ууж, лайв хийж мэргэшээд байгаа Л.Гүндалай бүтэн цаг лайв хийж эрүүл мэндийн салбар ялзарч доройтсон тухай ярьсан юм. Гэхдээ өмнө нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын хэрэгт холбогдож байсан Л.Гүндалайгийн үг төдийлөн хүнд хүрсэнгүй бололтой.


Өдөр 17 цагт Засгийн газар хуралдсан. УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Төрийн ордонд 19 цагт Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгөх болсноо зарлан хэвлэлийн бага хурал хийв. УОК-т хариуцлага тооцохыг шаардаж байсан иргэд энэ үед тарж, шинээр АН-ынхан зохион байгуулалттайгаар залуучуудыг авчирч, өглөө эхлүүлсэн жагсаалын агуулга ч энэ хэрээр өөрчлөгдөн “Засгийн газрыг огцруулах, Оюутолгойн гэрээг цуцлах жагсаал болон хувирах нь тэр.

АН-ын зүгээс цай аарц, маск тарааж байгаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, Сүхбаатарын талбайн ойролцоох рестрануудад үнэгүй цай ууж дулаацахыг урьж эхлэв. Орой 20 цагийн үед Зон олны намын дарга Э. Одбаяр жагсаалд нэгдэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрээр “Энд тэндэхийн жагсаалд байнга оролцдог жагсагч тэмцэгч нарирээд байна. Женкогийн турхиралтаар, зохион байгуулалтаар энд хэсэг хүмүүс яваад байна. Бид нярай хүүхдийн асуудлаар, эрүүл мэндийн асуудлаар цугларсан. Би Женкогийн шоуг хийх гэж энд цуглаагүй” хэмээн мэдэгдсэн юм. Шөнийн 22 цагийн үед Сүхбаатарын талбай дээр согтуу иргэд нэмэгдэж байсан бөгөөд нэг нэгэндээ агсрах, чанга орилж эхэлцгээсэн.
Уг нь дөнгөж төрсөн нярай, нялх биетэй ээжийг өмөөрсөн жагсаал маш тайван эхэлж, иргэд зайгаа барин шаардлагаа тавьж, маск зүүж, халдвар хамгааллын дэглэм нарийн баримталж байсан ч сүүлдээ улс төрчдийн шоу болон хувирч, иргэд зай барих нь бүү хэл нэг аяга дамжуулан цай ууцгааж, архи хүртэл сэм тарааж согтуурцгаалаа. Эхчүүдээ өмөөрч, эрүүл мэндийн салбарыг шүүмжилсэн энгийн иргэдийн жагсаалыг улс төржүүлсэнд олон хүн бухимдаж байна.

Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2022/01/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2024/04/10
Хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажил эхэл...
-
Улстөр нийгэм2025/08/07
ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
-
Шударга мэдээ2025/09/15
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
