Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"Аравт" олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тэргүүллээ

Огноо:

,

"Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой" гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн "Олон улсын цэргийн наадам" манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, "Аравт" олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин амжилттай зохион байгууллаа.

"Аравт" анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс үндсэн оролцогчоор, БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве зэрэг орнууд ажиглагчаар оролцсон бөгөөд уралдааны тэргүүн байрт ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Монгол Улсын баг тэргүүлж, Казахстаны баг хоёрдугаар байрт, Киргиз, ОХУ-ын баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

"Аравт" уралдааны хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, морьтон дайчдад баяр хүргэлээ. Цэрэг хүний тэсвэр хатуужил, эр зориг, бэлтгэл сургуулилтыг сорьсон олон улсын сургууль бол "Аравт" юм. Олон улсын шинжээчид амьтантай хамт үүрэг гүйцэтгэдэг "Аравт" уралдаан нь "Олон улсын цэргийн наадмын шигтгээ болж чадлаа" хэмээн онцолжээ.















Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно

Огноо:

,

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэдэг.

"Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон энэ жил буюу 15 дахь удаагаа зохион байгулах гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална

Огноо:

,

Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго.

Тэр дундаа улсынхаа далбааг нээлтийн үйл ажиллагаанд залж тугчаар орно гэдэг тамирчин бүрд олдоод байхгүй их хувь тохиол. “Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон.

Тэр дундаа П.Сэр-Одын хувьд өмнө 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Монголын олимпын түүхэнд хоёр удаа тугчаар сонгогдсон анхны мөн дэлхийд ч ховор тохиолын нэг юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл 3 олимпын наадамд хариуцлагатай үүрэг хүлээсэн түүх үлдэж байна.

Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм. Монголын спортод өнөөдрийг хүртэл олимпын наадмын тугчаар хамгийн олон удаа сонгогдсон спортын төрөл нь чөлөөт бөх. 1968 онд Монгол Улсын анхны медалийг хүртэж байсан баг тамирчдаас зуны олимпын наадамд 6 удаа тугчаар сонгогдож байжээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно

Огноо:

,

“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай.  Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2024”  үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.

  • Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
  • Цам харайх ёслол
  • Мандал өргөх ёслол
  • Урлагийн тоглолт
  • Морьтны үзүүлбэр
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Уухай шагайн харвааны тойром
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтон баатрын үзүүлбэр
  • Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох