Шударга мэдээ
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэллээ
Энэ нь нэг талаасаа тухайн телевизүүдийн боломж нөхцөл, хүн хүч, уран бүтээлчдийн ур чадвартай холбоотой ч нөгөө талаас төрийн бодлого, бодит дэмжлэг , зохицуулалт хангалтгүй явж ирсний үр дүн гэж болно. Гэтэл азийн зарим орон соёлын бодлогоо кино , тв нэвтрүүлгүүдээр хэрхэн түгээн дэлгэрүүлж, эдийн засгийн болон нөлөөллийн томоохон үр дүнд хүрч байгааг бид харж байгаа.
Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн чухал алхам хийгдсэн нь УИХ-аас 2019 оны 12-р сард баталж, 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юм.
Энэхүү хуульд төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаар дамжуулан дэмжлэг үзүүлэхээр заажээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт ч хүртээмжтэй хүргэх боломжтой болох ба өртөг өндөртэй бүтээгддэг үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг үзүүлэхээр зохицуулалттай байгаа нь сайшаалтай.
Тус хуулийн хүрээнд телевиз үзэгч хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний хөлс тооцож, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр (Юнивишн, Скаймедиа, ДДэш ТВ, MNBC, Сансар дижитал г.м) дамжуулан хуримтлуулах бөгөөд уг орлогоор тухайн телевиз чанартай контент бүтээн хэрэглэгчдэд хүргэх үүрэг хүлээнэ гэсэн үг.
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжсэнээр манай телевизийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд эергээр нөлөөлж үндэсний дархлаа суулгах, монгол ёс заншил, түүх, өв соёл, үнэт зүйлсээ түгээн дэлгэрүүлэх, дэлхийн жишигт хүрсэн чанартай, сонирхолтой үзүүштэй тв контент хийхэд томоохон дэмжлэг, суурь нөхцөл болох нь дамжиггүй. Мөн телевизүүдийн уран бүтээл чанаржих, шударга өрсөлдөөнийг бий болгох, уран бүтээлчдийг чадавхжуулах зэрэг олон ач холбогдолтой.
Сонирхуулахад 25-р суваг, UBS, ТВ5, ТМ, SBN, TV, С1, ТВ9, Эх орон, NTV, Ийгл ньюс, Монгол ТВ зэрэг Монголын телевизүүдийн холбоонд бүртгэлтэй хориод телевизэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг хуваарилах юм.
Шударга мэдээ
“Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 31-ийг хүртэл үргэлжилнэ
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Тус үзэсгэлэнд 100 гаруй үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нэгдүгээр сарын 31-ийг хүртэл үргэлжлэх юм.
Үзэсгэлэн худалдаа нь
- Тэди, Анкор төв
- Их Наяд худалдааны төв,
- Мишээл Экспо гэсэн 3 байршилд зохион байгуулагдаж байна.
Иргэд та бүхнийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, Анкор төв, Их Наяд худалдааны төв, Мишээл Экспод зочлох боломжтой юм.



Шударга мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа
Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.
“Неосити” ХХК хотхоныхоо дулаан хангамжийн асуудлыг бие даан бүрэн шийдсэн бөгөөд 4 га талбайд төлөвлөгдсөн. “Неосити” хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төв нь дараах гурван эх үүсвэрээс бүрдэж байна. Найдвартай байдлыг хангах үүднээс түлшээр ажилладаг генераторыг мөн тавьжээ.
Хотхоны дулаан хангамжийн хүчин чадал:
- 15 мВт хүчин чадалтай хийн халаагуур;
- 36 мВт хүчин чадалтай агаарын дулааны насос;
- 2 мВт хүчин чадалтай цахилгаан халаагуураас бүрдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсад анх удаа “Неосити” ХХК-ийн хамт олон "heat pump", хий, цахилгаан болон түлшээр ажилладаг генераторын нөөцөөр дулаанаа шийдэж байгаагаараа онцлогтой.
Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай, хүйтэн хот. Тиймээс дулааны эх үүсвэр дутагдалтай байдаг. Бид улсдаа энэ системийг амжилттай нэвтрүүлсэн компанийн технологийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар дулаанаа шийдэж байгаа сайн жишээ юм. Ийнхүү бодит туршлага бүтээж байгаа ААН, компаниудын залуусаас туршлага судалж, Улаанбаатар хотын дулааныг шийдэх, гаргалгаа технологи дээр хамтран ажиллана” гэв.


Шударга мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
-
Цаг үе2023/05/05
Дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ
-
Үзэл бодол2019/12/13
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож байна
-
Цаг үе2024/07/08
Найман жил тасраагүй зуурмаг “ХӨӨРХӨН” брэнд
-
Үзэл бодол2020/02/20
Ё.Баатарбилэг: Энэ бүх зохицуулалт хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрхийг ...
