Үзэл бодол
MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын онцлох 10 ишлэл
MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт Одын “Залуу үе” сэтгүүлд өгсөн ярилцлагын онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна.
МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй.
МЗХ цаашдын үйл ажиллагаагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулж ажиллана.
Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтэйгээ ажилладаг байх хэрэгтэй.
МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байна.
МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудын оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулах, мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана.
Бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагыг хангахгүй байна. Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон.
Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай.
Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд “Залуучуудаа АЛТ болгоё” хөтөлбөрийг МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлнэ.
Дагаж биш дагуулж хөгжицгөөе.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үзэл бодол2022/02/15
УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана
-
Улстөр нийгэм2025/03/20
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа...
-
Урлаг спорт2025/10/28
Жолоочийн даатгалын тохиолдолд даатгалын компанид хандах мэдээлэл
-
Цаг үе2023/08/29
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
