Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг сануулав

Огноо:

,

Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж дууслаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 11-нээс нийслэлд тогтоох Бэлэн байдлын зэргийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбоотой дүүргүүд болон нийслэлийн харьяа агентлагуудын мэдээллийг сонсож, зарим үүрэг чиглэлийг өгөв. 

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр нийслэлийн хүнсний хангалт, нөөцийн талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд хүнсээр хангах 80 сүлжээ дэлгүүр, дүүргүүдийн 151 хүнсний дэлгүүр, 52 зах худалдааны төв, 152 хүнсний үйлдвэр гээд нийт 435 газраас авсан мэдээгээр нийслэл 94 хоногийн махны нөөцтэй байна. Мөн гурил 198, будаа 59, төмс 93, хүнсний ногоо 23 хоногийн нөөцтэй байгаа юм. 

Мөн УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгасныг НОБГ-ын дарга дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдэж, маргааш энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхаарууллаа.  

Хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажлыг дүүргүүдийн Онцгой комисс хангаж буй бөгөөд, явцын мэдээг мөн танилцуулсан юм. Эндээс харахад Багануур дүүрэг энэхүү ажлыг зохион байгуулах бэлтгэлээ 70 хувьтай хангасан бол, Багахангай 100 хувь, Баянгол 80, Баянзүрх 70, Налайх 90, СХД 90, Сүхбаатар 95, Хан-Уул 85, Чингэлтэй 100 хувьтай хангасан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл 87 хувьтай байна. 

Мөн хөл хорионы хугацаанд ажиллах салбар чиглэлүүд ямар хуваариар ажиллах тухай  УОК-ын шийдвэр гараагүй бөгөөд, маргааш болох Засгийн газрын хуралдааны дараа эцэслэгдэнэ гэдгийг НОБГ-ын дарга сануулаад, түүнээс өмнө ямар нэгэн батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг онцлов. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн онцгой комисс 1800-1200 дугаарын утсанд CallCenter ажиллуулж, нийт найман сувгаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд цаг үеийн нөхцөл байдал, шийдвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай, ойлгомжтой өгнө. Мөн иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж ажиллана” гэдгийг танилцууллаа. Мөн дүүргүүдийн Онцгой комисс маш хариуцлагатай байж, өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

УИХ: Ажлын хэсгийн хуралдаан боллоо

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж, гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Х.Ганхуяг нар үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойрын хугацаанд эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдээс хамгаалах, далд эдийн засгийг ил болгох чиглэлээр хийж байгаа ажил болон, ирэх оны төсвийг өмнөх жилүүдээс ямар ялгаатай боловсруулж буй талаар холбогдох яамд, байгууллагын удирдлага, албан тушаалтнуудаас тодруулж, хариулт авлаа.

Гишүүдийн асуултад ажлын дэд хэсгийн гишүүд болох Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг, Сангийн яамны Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир нар хариулахдаа үнийн өсөлтийн хувь хэмжээ болон үнэ өсөж буй шалтгаан, үнийн өсөлтөөс сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж буйгаа танилцуулав. Мөн инфляцийн шалтгааныг тогтоож, ямар арга хэмжээ авахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс ирэх даваа гаригт ажлын дэд хэсгийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулах үүрэг чиглэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт нөлөөлж буй байдлыг үнэлнэ

Огноо:

,

Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа чухал салбарын нэг. Иймд хууль эрх зүй, байгаль орчин, нийгэм, компанийн засаглалын хүрээнд тавигддаг шаардлагуудыг бүрэн хангах нь чухал юм. Манай улсын хувьд, уул уурхайн бүс нутгийн иргэд, нийгэм, соёл, байгаль орчны өвөрмөц тогтоц, шинж чанарт үзүүлэх нөлөөллүүдийг харгалзан салбарын боломж, цар хүрээ, тулгарч буй нарийн, төвөгтэй асуудлуудыг сайтар зохицуулах шаардлага бий.

Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн аргачлалыг боловсруулснаар Монголын эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны үнэлгээг системтэй боловсруулахад хувь нэмэр оруулахаас гадна Монгол Улсын дунд, урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

Хэлэлцүүлэгт ХБНГУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Соёл, Эдийн засаг ба Олон улсын харилцаа хариуцсан атташе Ханна Нетзбанд, Герман Улсын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-ийн Монгол болон Төв Азийн төслүүд хариуцсан ерөнхий зохицуулагч Текла Абель,төслийн удирдагчВибке Креветт болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн сайжруулах стратегиудыг хэлэлцсэн юм гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

УИХ-ын даргын хувьд Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд  цаашид  дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд  Б. Бат-эрдэнэ нарын хүмүүс оролцов.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ.  

17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ  “энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар  багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан.  Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч”  гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг2022/08/19

Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрын засварын ажлын явцыг шалга...

Улстөр нийгэм2022/08/19

УИХ: Ажлын хэсгийн хуралдаан боллоо

Улстөр нийгэм2022/08/19

Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт нөлөөлж буй байдлыг үнэлнэ...

Чөлөөт цаг2022/08/19

Шуудангийн нэгдсэн код илгээмжийн хүргэлтийг хөнгөвчилнө

Чөлөөт цаг2022/08/19

Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах талаар санал солилц...

Шударга мэдээ2022/08/19

Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20.3 хувь...

Улстөр нийгэм2022/08/19

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөн...

Чөлөөт цаг2022/08/19

“JCI” байгууллагын ерөнхийлөгч Архенис Ангулог хүлээн ав...

Чөлөөт цаг2022/08/19

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг өнөөдрөөс эхлэн баталгааж...

Чөлөөт цаг2022/08/19

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Санал болгох