Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна

Огноо:

,

НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр “Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн хэлэлцээрт дэлхийн тэргүүлэх 10 гаруй агаарын тээврийн компани нэгдэж, "Ковид-19"-ийн эсрэг вакцин болон эм, эмнэлгийн хэрэгсэл, цар тахалтай тэмцэхэд зориулсан бусад чухал хэрэгслийг тээвэрлэхэд эн тэргүүний ач холбогдол өгч, шуурхай тээвэрлэх чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн Сантай гэрээ байгууллаа. Тус хэлэлцээр нь цаашид ч хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн онцгой байдлын үед ашиглах логистикийн нэгэн чухал механизм болж, тогтвортой ажиллах юм.  

100 гаруй улс орны агаарын тээврийн замыг хамарсан томоохон компаниудыг нэгтгэсэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн энэхүү Агаарын тээврийн хүмүүнлэгийн хэлэлцээр нь "Ковид-19"-ийн вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй түгээх зорилго бүхий "КОВАКС" хөтөлбөрийг дэмжин ажиллах юм.

"КОВАКС" хөтөлбөрийн хуваарилалт, түгээлтийн урьдчилсан хуваарийн дагуу эхний ээлжид дэлхийн 145 улс орон дунджаар хүн амынхаа 3 хувийг 2021 оны эхний хагасаас эхлэн дархлаажуулах вакциныг хүлээж авах юм. Гэхдээ эдгээр улс орнууд тодорхой шаардлагуудыг хангаж, хуваарилалтын эцсийн төлөвлөгөөнд хамрагдсан байх ёстой.   

Хэлэлцээрт хамрагдаж буй агаарын тээврийн компаниудын зүгээс вакцин болон нэн шаардлагатай хэрэгслүүдийн тээвэрлэлтийг хурдан шуурхай хийж, хадгалалтын горим, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхээс гадна шаардлагатай чиглэлүүдэд нислэгийн тоо, хүчин чадлаа нэмэх үүрэг хүлээнэ.

Амь нас аврах энэ чухал ачааг шуурхай, аюулгүй тээвэрлэх нь хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан тусламж үйлчилгээнд чухал дэмжлэг болох юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд вакциныг нийлүүлж, тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнуудыг вакцинжуулснаар эрүүл мэнд, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэвийн горимд нь эргэн оруулахад дэмжлэг үзүүлнэ.

"КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан вакцин, тариур, хамгаалалтын хувцас хэрэгслийн худалдан авалт, олон улсын тээвэрлэлт, улс орнуудын бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллаж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Компанийн засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх талаар хэлэлцлээ

Огноо:

,

Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.

Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо, “Залуу судлаачдыг дэмжих сан” болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ хамтран “ISO 37000 стандарт дээр суурилсан байгууллагын засаглалын тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар бэхжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд зохион байгууллаа.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан энэ үеэр сэтгэлгээний алгоритм, системийн логик зураглал, байгууллагын нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх тохиргоо бүхий угсардаг загвар, компанийн засаглалын олон улсын стандартын шалгууруудыг системийн инженерчлэлийн аргаар хангах талаар танилцуулсан юм. Оролцогчдын зүгээс ISO 9001, ISO 37000 стандарт, Steward-Leadership болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс” зэрэг засаглалын баримт бичгүүдэд тусгагдсан шаардлагуудыг шийдвэрлэхэд дижитал платформыг хэрхэн ашиглах мөн цаашид хамтран хэрэгжүүлэх шаардлагатай сургалт, судалгаа, шинжилгээний талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)  хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэн амжилттай дуусган, хамтарсан зохицуулах хорооны хурлыг өнөөдөр /2023.02.02/ зохион байгууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон япон мэргэжилтнүүд та бүгдэд талархлаа илэрхийлье. 

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсад ирж ажиллах боломжгүй болсон ч  төслийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгаж, бид бүгд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд төсөл амжилттай дууслаа. 

Өнгөрсөн  хугацаанд төсөлтэй холбоотой 2 стандартыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргаар батлуулан хэрэгжүүллээ. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид 30 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, лабораторийн туршилт хийх сургалтуудыг амжилттай зохион байгуусан. Мөн 2021 онд ЗТХЯ, ЗТХТ-с 2 загвар төслийг, 2022 онд Нийслэлийн замын хөгжлийн газраас мөн 2 загвар төслийг санхүүжүүлж, нийт 4 загвар төслийг амжилттай хэрэгжүүлэн, загвар төслийн эхний мониторинг үнэлгээ хийсэн байна.

Төслийн хүрээнд хийгдсэн туршилт, загварын төслийн талаар эрдэм шинжилгээний өгүүллэгийг хамтран бичиж, олон улсын хуралд илтгэл тавьж, эмхэтгэлд нийтлүүлж, 2019, 2022 онд  19 мэргэжилтнийг Япон Улсад сургалтад хамруулсан байна. Төслийн техникийн семинарыг 2022, 2023 онд 2 удаа зохион байгуулж, нийт 200 авто замын инженер, техникийн ажилтныг хамруулсаныг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны хурлаар төслийн хүрсэн үр дүнг эцэслэн дүгнэнэ"  хэмээн хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанк: Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 1 дүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв. 

 

Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2023/01)Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2023/01)

 

 

Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2023.01)Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2023.01)

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох