Улстөр нийгэм
Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллана

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж, коронавирусний шинжилгээ авна. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн дооррх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.
Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.
Шинжилгээний төвүүдийн байршил:
Баянгол:
-20-р сургууль
-13-р сургууль
Баянзүрх:
-69-р сургууль /Шавь цогцолбор/
-48-р сургууль
-84-р сургууль
Сонгинохайрхан:
-62-р сургууль
-36-р сургууль
-67-р сургууль
Сүхбаатар:
-3-р сургууль
-58-р сургууль
Хан-Уул:
-18-р сургууль
-34-р сургууль
Чингэлтэй:
-39-р сургууль
-50-р сургууль
Багануур:
-Халдвартын тасаг
-Нийгмийн эрүүл мэндийн төв
Налайх:
-Амбулаторийн хуучин байр
Багахангай:
-Эрүүл мэндийн төв
Улстөр нийгэм
У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон замтай, 10-хан ширхэг модон гүүртэй байлаа
Улстөр нийгэм
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн “Хөсөг” төслийн төлөөлөлтэй уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, “Хөсөг” төслийг үүсгэн байгуулагчидтай уулзаж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон нутаг болон аймгуудад явуулах сургалтыг хамтран зохион байгуулах боломж, нөхцөлийн талаар санал солилцов.
“Хөсөг” төсөл нь орон нутгийн жижиг дунд үйлдвэр, хоршоо, эмэгтэйчүүдийн гэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн эмзэг бүлэг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гар урлал чадварыг хөгжүүлэх зорилготой. Мөн Байгаль орчинд ээлтэй, өрхийн болоод орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах Тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа талаар төслийг санаачлан, хэрэгжүүлэгчдийн нэг А.Намуун онцоллоо.
Тус төслийн хүрээнд эмэгтэйчүүдэд чанартай, загварлаг цаг үеэ дагасан, зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалт зохион байгуулж, эргээд тэдний урлаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна. Тодруулбал, эхлээд зааж сургаад дараа нь захиалагч нь болж бүтээгдэхүүнийг нь худалдаж аваад зах зээлд гаргадаг.
Иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд боломж олгож дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой “Хөсөг” төслийн үйл ажиллагаа нь орон нутагт хэрэгжиж эхлээд 7 жил болж байгаа аж. Орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хоршоо болон гэрээр хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн уг төсөл 2021 онд Баян-Өлгий аймагт хэрэгжих бөгөөд энэ тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Дэвшилтэт технологид суурилсан үнэ цэн бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг боловсронгуй болгож системээр нь хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гарах зорилготой анхны кластринг төсөл аж. Одоогоор Казахстаны Алма- Ата хот болон Өвөр Монголын өөртөө засах орны төв Хөх хотод “Хөсөг” дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: ХНХЯ
Улстөр нийгэм
Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2021 оны 2 дугаар сард 643.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 309 кг-аар буурсан үзүүлэлт юм.
2021 оны 2 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36.6 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 2 дугаар сард 165,914.57 төгрөг байлаа.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
-
Чөлөөт цаг2019/09/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2020/04/15
Г.Эрхэмбаяр: ЭХЗХ үнэ тариф нэмдэг биш харин эрчим хүчийг илүү хямд үнээр хэрэгл...
-
Чөлөөт цаг2021/02/17
"Ковид-19"-ийн вакциныг түгээхэд агаарын тээврийн компаниуд хамтарна
-
Улстөр нийгэм2020/08/01
Инфографик:“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай&rdquo...