Улстөр нийгэм
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.
Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ PCR-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм.
Улстөр нийгэм
МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа
Улстөр нийгэм
Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ыг тараана гэнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т “Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх”-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна.
Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж.
Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэгддэг Цэцийн шийдвэрт нөлөөлөхийг удаа дараа оролдож байсан бол одоо ийнхүү Дээд шүүхийн бүрэн эрхэд халдаж эхэллээ. Мөн Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэл нь АН-ын дарга гэгдэх М.Тулгат, О.Цогтгэрэлийг хэнийг нь бүртгэх эсэх Дээд шүүхийн асуудалтай зэрэгцсэн нь тохиолдлынх биш байж ч мэдэх юм.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол гаргалаа
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороо, АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргажээ.
Хашаа мөргөж зогссон иүүний машин шатсан учир ослын газарт цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгдсэн аж. Хэрэв жирийн иргэн согтуу машин барьж яваад осол гаргавал ажлаасаа халагдаж, жолооны эрхээ хасуулах зэрэг хуулийн арга хэмжээг даруй авдаг тул энэ тохиолдолд хэрхэхийг иргэд анхааралтай ажиглаж байна.п
-
Улстөр нийгэм2020/03/24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яаманд зөвлөмж хүргүүлэв
-
Шударга мэдээ2020/03/09
Экспортын шаардлага хангаагүй нөөцийн махыг дотоодын хэрэгцээнд зарцуулна
-
Улстөр нийгэм2021/03/15
ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үндэсний хорооны ху...
-
Улстөр нийгэм2021/03/09
Гадаадын улс орнуудаас 30 243 иргэн эх орондоо иржээ