Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Огноо:

,

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2019 оны 08 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 хэм, баруун аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм,
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ

Огноо:

,

АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг 1) тус улсад зорчиход виз олгохгүй байх, 2) тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, 3) тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй байх тухай цагаачлалын шинэ журмыг 2019 оны 8 сарын сарын 12-ны өдөр баталжээ.

Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн газраас олгож буй хүнсний талон, орон сууцны татаас, эрүүл мэндийн тусламж зэрэг тэтгэмжид хамрагдсан бол тус улсад хууль ёсоор оршин суух ногоон карт олгохгүй. Энэхүү журам нь ногоон карт авсан цагаач иргэд, цэргийн албан хаагч, дүрвэгчид, улс төрийн орогнол хүсэгчид, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хамаарахгүй ажээ.

Шинэ журмыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Огноо:

,

Малайз Улсын Дотоод хэргийн яам 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хууль бусаар оршин суугаа, сайн дураар нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулан өршөөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг өршөөлийн хөтөлбөрт визний хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй, сайн дураараа нутаг буцах хүсэлтэй Малайзын хойг /Баруун Малайз/ дахь гадаадын иргэд хамрагдах ажээ. Харин Цагаачлалын албаны хорих төвд саатуулагдаж буй гадаадын иргэдийг хамруулахгүй.

Сайн дураар нутаг буцах хүсэлтэй иргэд хүчинтэй хугацаатай гадаад паспорт эсхүл буцах үнэмлэх, онгоцны тийз, 700 рингит (170 ам.доллар), өөрийн орны Элчин сайдын яамнаас иргэншил болон бичиг баримтын нотолсон тодорхойлолтын хамт бүрдүүлж харъяа цагаачлалын албанд очиж мэдэгдэх ажээ.

Малайз улсыг Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ хариуцдаг болно.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.

2019 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох