Улстөр нийгэм
Намынхаа будлианд толгой нь эргэсэн гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцов уу
Ардчилсан нам хоёр удирдлагатай, хоёр тамгатай, 2 байртай болоод удаж байна. Нэг үгээр хэлбэл АН нэлээн будлиан ихтэй, “будаа*-н дээрээ зодоонтой байгаа. Гишүүд нь аль даргыгаа дагаж, үнэт зүйлээ алдахгүй байх уу гэдгээ ч ойлгохоо больсон гэхэд хилсдэхгүй. Ямартай ч АН нэгдсэн нэг даргатай байх ёстой. Тиймээс ч эл будлианаа арилгахын тулд намын даргын сонгуулийг зохион байгуулахаар болсон.
Гэтэл бас намын даргын суудлын төлөөх цусгүй тулаан эхэллээ. Хоёр дарга өөрсдийнхөөрөө авирлаж, хоёр сонгуулийн хороо байгуулагдаж, эрх ашиг сонирхол нэгтнүүдээ намын даргад дэвшүүлж, батламж гардуулав. Гэтэл энэ бусармаг үйлдлээ дэмжээд, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Ганбат, С.Одонтуяа, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Б.Бейсэн, Н.Ганибал, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын 8 гишүүн “нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол* хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцжээ.
Учир нь энэ үйл ажиллагаа нь АН-ын дотоод сонгуулийн хорооны товын хугацааг зөрчсөн байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоол дээр хүчингүйд тооцсон тамга дарагдсан байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, “Намын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол хууль бус зарим зүйл болж байгаа учраас би оролцоогүй. Би Дотоод сонгуулийн хороог даргалж байгаа намын гишүүн И.Мөнхжаргалд захидал илгээсэн. Энэ захианд хууль зөрчиж байгаа 2, 3 асуудлыг тусгаж өгч, анхааруулсан байгаа. Эхний зөрчил: Дотоод сонгуулийн хорооны тов зарлах гэж байдаг тэр зөрчигдөж байна. Хоёрдугаарт: Тэмдэгний асуудал байна. И.Мөнхжаргалын гарын үсэг зураад явуулж байгаа 2 бичиг дээр дарагдсан тэмдэг асуудалтай байгаа. Тэр тэмдэгүүд хоёулаа хоёрдугаар сарын 11-ны “Өдрийн сонин”-ы зараар хүчингүйд тооцсон гэж зарлагдсан дугаартай тэмдэг дарж хариу өгөөд байгаа. Гурав дахь ноцтой асуудал бол хууль бус энэ тамгыг ашиглаад “Хас банк* дээр данс нээлгэсэн. Тэр дансанд 93 сая төгрөгийг авъя, байршуул гэсэн мессеж ирүүлсэн байгаа. Тэр мессежээр ирсэн дансыг тодруулах эрхээ эдлээд, мэдээлэл авах эрхийнхээ дагуу “Хас банк” руу тодруулга бичсэн. Гэтэл “Хас* банкнаас хариу ирээгүй байна” гэсэн.
Тэгэхээр УИХ-д суудалтай гишүүд нь ч хууль бус, дүрмийн бус үйл ажиллагаанд оролцсон байгаа нь харагдаж байна. Хэдийгээр энэ бүхнийг мэдээгүй байх магадлалтай ч хуульч мэргэжилтэй хүнээр удирдуулсан АН-ын бүлгийн гишүүд асуудлыг судлахгүйгээр буруу үлгэрлэл үзүүлж буй нь зүйд хэр нийцэх вэ.
Хүчингүй болсон тамга, тэмдэгийг ашиглаж, хууль бус үйл ажиллагааг дур зоргоороо зохион байгуулж буй Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд ямар хариуцлага тооцох вэ гэсэн олон асуудал урган гарч байна.
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Сэтгэгдэл