Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй зөвшилцөх уулзалтууд хийж байна

Огноо:

,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны "МОН 901" төслийн багтай хамтран ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж хамтран ажиллах чиглэлээр томоохон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай зөвшилцөх уулзалтуудыг хийж  байна.

Уулзалтанд ЭМДЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн, Дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны "МОН 9701" төслийн зөвлөх багийнхан оролцож  томоохон хувийн эмнэлгүүдийн удирдлагын багтай хамтран шинэчилсэн журмыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, цаашид хэрхэн асуудлыг хамтарч шийдвэрлэх асуудлаар   ярилцаж, санал солилцож хамтарсан шийдэлд хүрч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Сонгдо, Интермед, Грандмед, Гурван гал, Мөнгөнгүүр, ЭМЖЖ зэрэг эмнэлгүүдийн удирдлагын багийг урьж ирүүлэн зөвшилцөх уулзалт хийгээд байгаа  бөгөөд  цаашид  хувийн хэвшлийн бусад эмнэлгүүдтэй энэхүү уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.

Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -608,040.39 төгрөг,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2,422.31 төгрөг,
  • Өсвөр үе хүнс-679.09 төгрөг,
  • Хүнс хангамж төв 67,712.76 төгрөг,
  • Багачууд хүнс -26,919.52 төгрөг,
  • Асгат-53,470.50 төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын газар-312,834.37 төгрөг,
  • Хот төлөвлөлт судалгааны институт-124,992.80 төгрөг,
  • Гэрлэх ёслолын ордон -143,450.46 төгрөг тус тус төвлөрүүлнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох