Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломж байна

Огноо:

,

Монгол Улсын хэмжээнд 198 мянган төрийн албан хаагч байна. Тэдний 92 мянга нь буюу 48 хувь нь Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллаж байгаа юм.  Тиймээс төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхлүүлэх нь илүү үр дүнтэй талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг нартай ярилцлаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙД...

Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг төгссөн сургуулиар нь ангилж үзжээ. Эндээс сургуулиудын сургалтын чанар бэлхнээ харагдаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулан багшийн ёс зүйн кодыг загварчлах ажлыг хамгийн эхэнд хийхээр тохиролцлоо. Үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлэхдээ энэ кодыг нэг шалгуур үзүүлэлт болгох, гадаадад төгсөөд ирсэн мэргэжилтнүүдийг төрийн албаны шалгалтаар уялгүй гэрээгээр, адилтган дүйцүүлэх зарчмаар боловсролын салбарт ажиллуулжшинэ салхи оруулах боломжийг судлахаар болов.

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТУХАЙД...

Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын 300 гаруй удирдах ажилтныг сургах боломж Удирдлагын академид байна. Нэмээд 16-40 цагийн богино хэмжээний сургалтуудад удирдах ажилтнуудыг хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Улсын хэмжээнд 1400 орчим цэцэрлэг, 800 орчим сургууль байдаг. Нийтдээ БШУ-ны салбар 2400 орчим удирдах ажилтантай. Тэдний чадавхийг сайжруулах чиглэлд хамтарна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

Огноо:

,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.

Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төв

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.

Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.

Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.

Эх сурвалж: "ЭТТ"ХК

Дэлгэрэнгүй унших

Санал болгох