Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 10:30-17:00 цагт: БЗД 10, 26-р хороо УСУГ 1, 12, 13-27, 36, 40, 49, С.2, N3-р худаг болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 11:00-16:00 цагт: БЗД 5-р хороо 15-р хороолол, 9/А, Б, 203, 204-р байрууд, Иргэн Нанжиддорж /гутал засвар/, ЖМБО ХХК, УБИС, Ингэт сүү, Стандарт ньюс ХХК-ууд, Баян өргөө СӨХ болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 12:00-17:00 цагт: БЗД 20-р хороо УСУГ-ын худгууд, Удирдлагын төв
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 11:00-16:00 цагт: СБД 9-р хороо Өсөх СӨХ, Өөдөө байгаль, Иргэн Эрдэнэбат, Батмөнх, Сайнзаяа, Сонинцэцэг, Юнител, Ган эрдэнэ СӨХ, Сангийн яамны 60 айл, Олон түмэн, Чинбат, Өнгөт фасад, Хас гоёл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-20:00 цагт: ЧД 19-р хороо Ар хустайн зуслан, Шинэ тавилга, Канвон широб ХХК-ууд, Зөөлөн эрдэнэ дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: ХУД 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-18:00 цагт: НД 1, 2-р хороо Модны зах, Хаан Ус, Халуун Ус, Шилний үйлдвэрийн урд талын гэр хороолол, 40, 41-р байр ЭМН, Мэргэжлийн хяналтын алба, Онцгой байдлын алба болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-18:00 цагт: Зуунмод сум.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ.
Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.
Цаг үе
Галт зэвсгийн албан татвар төлөгчдийн анхааралд
Цаг үе
Ачаа тээвэр, тээвэр логистикийн чанарыг сайжруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
Энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, суурь бүтэц хооронд солилцох, дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт төмөр замын суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК оролцож байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Түүнээс гадна ачаа тээвэр, тээвэр логистикийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гарч буй хүндрэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд хэлэлцэж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
-
Цаг үе2021/07/05
Өнөөдөр 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж эхэлнэ
-
Шударга мэдээ2023/03/01
АТГ: Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажлын явцын мэдээлэл
-
Цаг үе2020/02/18
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Шударга мэдээ2022/06/27
Монгол орны тахийн тоо толгой 1000 давлаа
Сэтгэгдэл