Цаг үе
Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан хоёр боть бүтээл хэвлэгдэн гарлаа
Хаврын дунд сарын Билэгт энэ сайхан өдрүүдэд хөгжмийн сан хөмрөгт болоод хөгжмийн боловсролд нэгэн шинэ ном баринтаглан хэвлэлтээс гарлаа. Сүүлийн он жилүүдэд хөгжмийн боловсрол болоод хөгжмийн бүтээлүүдийн талаарх даацтайхан ном товхимол, бүтээлүүд гараагүй удсаныг хэлэх үү, энэхүү ном хөгжмийн салбарынхны судлаач, багш, хөгжмийн бүтээл туурвигч, оюутан сурагчдыг баярлуулсан бүтээл болсон нь дамжиггүй юм.
Үндэсний Хөгжмийн Зэмсэгт Зориулсан Бүтээлүүд” хэмээх нэртэй хоёр боть (Клавир) тус бүтээлийг Хөгжмийн том хэлбэрийн бүтээл “Гран При” шагналт, Оны шилдэг дуу “Морин Хуур” наадмын 2015 оны 1 дүгээр байрын шагналт Монгол Улсын Консерваторийн сургуулийн Хөгжмийн Ухаан Дуулаачийн Сургуулийн захирал Хишигтогтохын Алтангэрэл төрөлх сургуулийнхаа 85 жилийн ойг угтан эмхтгэн гаргажээ.
Түүний энэхүү 25 зохиолоос бүрдсэн бүтээлийг хоёр боть ном бүтээл болгон гаргахад Монгол Улсын Консерваторийн Захиргаа, Үндэсний Хөгжмийн Мэргэжлийн Сургуулийн зүгээс сэтгэлийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Харин зохиогч Х.Алтангэрэлийн хувьд “Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсэгт зориулж бичсэн 25 зохиолоос бүрдсэн 2 боть номоо хэвлэлтээс аваад ихэд баяртай байна. Уран бүтээлч хүний нэгэн жаргал бол уран бүтээлээ өлгийдөн авах, уран бүтээлийн номоо гаргах билээ” хэмээн баярласан, талархсан сэтгэгдлээ нүүр хуудсаараа хуваалцжээ.


Цаг үе
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

Цаг үе
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй цэгт хөрсний сорьц авч агро химийн болон хүнд металлын 16 төрлийн бохирдуулах бодисын хэмжээг MNS стандарт аргачлалын дагуу тодорхойлж байна.
2020-2024 онуудын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээр Цинк, Стронци тогтвортой бууралттай, Хар тугалаг, Хром, Цайр өсөх хандлагатай, Зэс, Кобальтын агууламж бага зэрэг хэлбэлзэлтэй, Мөнгөн ус, Bорын агууламж 2024 онд бараг тэг болж буурсан байна.
Хром, хар туглагын бохирдол Монгол Улсын хөрсний эрүүл ахуй MNS5850:2019 стандартаас 3-9 дахин их илэрч байгаа ба Харгиа арьс ширний үйлвэрийн орчим, Цагаан чулуутын хогийн цэгийн орчим, ДЦС-3 орчимд стандарт хэмжээнээс их, бусад цэгүүдэд стандарт хэмжээнээс даваагүй ч, байгалийн Фон хэмжээнээс өндөр агууламжтай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цаг үе
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
-
Цаг үе2025/02/24
Төрийн банк нь Нидерланд улсын Фронтклэйр байгууллагатай анхны синтетик төгрөгий...
-
Цаг үе2020/06/13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Цаг үе2020/12/02
Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
-
Цаг үе2024/05/08
Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх авто ...
