Чөлөөт цаг
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 26. Буд гараг. Тооно одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
Чөлөөт цаг
Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр эхлүүлээ. Уг ажлыг маргааш үргэлжлүүлэн хийх юм.
Бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.
Чөлөөт цаг
КОВИД-19: Гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмж...
Коронавируст халдварын үед гэр бүлийн орчинд халдвар хамгааллыг хэрхэн мөрдөх зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
- Өрхийн гишүүд аяга, таваг, халбага хэрэгслийг солихгүй байх
- Өдөрт 3-4 удаа агааржуулалт хийх
- Арын цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодисоор цэвэрлэх
- Хоол бэлтгэх мах, ногоо, гурилын мод тусдаа байх
- Агаар шүүгч хэрэглэх
- Хүүхдийн тоглоомыг сода, давстай халуун усаар угааж цэвэрлэх
- Өндөг, мах, махан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх
- Нэг тавагнаас олноороо идэхгүй байх
- Гар нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Чөлөөт цаг
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл НЭН ИХ түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.
Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байгаа юм.
Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
Чөлөөт цаг2021/01/04
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2020/05/05
УОК: Сургалтын төвүүдийг нээнэ
-
Шударга мэдээ2020/01/03
“Next stop” наадам бүтээн байгуулагчдын төслийн материалыг хүлээн ав...
-
Улстөр нийгэм2021/03/04
ЗГ: Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даа...