Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хотын дарга барилгын компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрмээ баримталж ажиллавал дэмжихээ илэрхийллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс”, “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Тэгвэл өнөөдөр Хотын дарга дээрх компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эко констракшн”-ы газарт 960 хүүхдийн хүчин чадалтай хоёр улсын сургууль, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Мөн гарцыг тав болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үлдсэн газарт дахин төлөвлөлт оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид захиргааны арга хэмжээ авна. Мөн компаниудын удирдлагууд асуудлыг хэрхэн шийдэх боломжтой байгаа талаарх хувилбар гаргаж, танилцуул. Улаанбаатар хотын төлөвлөлт гамшгийн хэмжээнд очлоо. Хувийн хэвшлээ хааж, боосон зүйл байхгүй. Аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжиж ажиллана. Гэхдээ хууль ёсны дагуу, дүрэм, журам, стандартаа баримталж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ийм аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө” гэсэн юм.

“Эко констракшн” компани анх 4100 айлын орон сууц барихаар төлөвлөлт хийж, зөвшөөрлөө авсан байна. Одоо 2000 айлын орон сууцаа барьчихсан бөгөөд давхарт байх айлын тоог нэмэх замаар 5000 айлын орон сууц болгож нэмэгдүүлжээ. Гэтэл ийм хэмжээний орон сууцны хороололд багадаа хоёр сургууль, гурван цэцэрлэг байх ёстой. Харин компанийнхан байрны доод талд гурван хувийн цэцэрлэг байгааг цэцэрлэг байгуулчихсан мэтээр мэдэгджээ. Мөн өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгаа хувийн сургууль болгосон байна.

“Эко констракшн” компани анх 4100 айлын орон сууц барихаар төлөвлөлт хийж, зөвшөөрлөө авсан байна. Одоо 2000 айлын орон сууцаа барьчихсан бөгөөд давхарт байх айлын тоог нэмэх замаар 5000 айлын орон сууц болгож нэмэгдүүлжээ. Гэтэл ийм хэмжээний орон сууцны хороололд багадаа хоёр сургууль, гурван цэцэрлэг байх ёстой. Харин компанийнхан байрны доод талд гурван хувийн цэцэрлэг байгааг цэцэрлэг байгуулчихсан мэтээр мэдэгджээ. Мөн өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгаа хувийн сургууль болгосон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.   

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондынхүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох