Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын  хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-3 хэм хүйтэн байна.

2021 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 13-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

ОХУ-ын ажлын хэсэг хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж байна

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны үеэр Монгол Улсад Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ОХУ-ын Гэгээрлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг манай улсад ажиллаж байна. Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар талууд тохиролцсон. БШУЯ-ны зүгээс хамтарсан сургууль байгуулах боломжтой хоёр сургуулийг санал болгохоос гадна орос багш нарын байрлах орон сууцын асуудлыг тодорхой болгоод байгаа юм.

Хамтарсан сургууль байгуулахад салбар яамны зүгээс бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн гэдгийг БШУ-ы дэд сайд онцлов. Цаашид орос хэлний сургалттай хамтарсан сургуулийг нийслэлийн бусад дүүрэг болон орон нутагт байгуулах сонирхлоо илэрхийллээ. Мөн орос хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв. ОХУ-ын В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн улсын боловсролын дээд сургуулийн захирал Парфенов Арсений Андреевич “Монголын талын дэвшүүлж буй саналыг судалж, хамтран ажиллах болно” гэв хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см орчим даван тус тус үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа хүмүүсийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Алтан намар-2022: 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргалаа

Огноо:

,

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байна. Үүнтэй холбогдуулан "Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

НОГООЧДООС ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР, НЭМЭЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм.

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 17 байршилд 186 цэгт хүнсний ногооны худалдаа гараад байна. Хөдөө орон нутгаас ирж буй газар тариалан эрхлэгчдийн тооноос хамааран батлагдсан байршлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн үзэсгэлэн худалдаанд оролцох ногоочдоос түрээсийн төлбөр, нэмэлт хураамж авахгүй.

ХҮНСНИЙ НОГООНЫ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОНО

НХХААГ-ын Газар тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар:

-“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ болон Сангийн яамны сайд нарын хамтарсан тушаалаар хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдаа дэмжих зорилгоор зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан 10 нэр төрлийн хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг энэ жилээс эхлэн олгохоор болсон.

Энэ хүрээнд ХХААХҮЯ, НХХААГ, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсүүд хамтран 23 хоногийн сургалтыг зохион байгуулж, тариалан эрхлэгч иргэдэд мэдээлэл өгсөн. Мөнгөн урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуй нэгж нь https://plant.mofa.gov.mn/ цахим сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлэхдээ газар тариалан эрхэлж буй газрын хэмжээ, тариалангийн төрөл, халдваргүйтгэл хийж, пестицид ашигласан эсэх мэдээллээ илгээх шаардлагатай. Мөн хөрс, усны лабораторийн шинжилгээнд орж, баталгаажсан бүтээгдэхүүнд урамшуулал олгох журмын зохицуулалттай байгаа.

Дээрх зохицуулалтыг хийснээр өргөтгөсөн худалдаанд борлуулж буй хүнсний ногоо нь дундын зуучлалгүй буюу олны хэлдгээр ченжийн гар дамжихгүйгээр шууд тариаланчаас иргэдийн гарт хүрэх боломжтой юм. Мөн өнгөрсөн хавар Засгийн газрын тогтоолоор тариалан эрхлэлтийг дэмжиж тариаланчдад 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хүнсний ногооны үр олгосон. Харин долоодугаар сарын 27-ны Засгийн газрын тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай дизель түлшний үнийг  тогтвортой байлгаж, шаардлагатай шатахууны үнийн зөрүүг олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд есөн дүүргийн 71 аж ахуй нэгж, 261 иргэний материалыг холбогдох яамны харьяа хэлтэс, нэгж рүү илгээсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон дээрх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс  үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ.

Дүүрэг

Байршил

1

Баянгол

4 дүгээр хороо, төмөр зам 1000 машины зогсоол

2

Баянзүрх

4 дүгээр хороо, Жуковын талбай

3

9 дүгээр хороо, Шар хадны эцэс хүнсний ногооны контейнер 

4

3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төвийн баруун талд хүнсний ногооны контейнер

5

6 дугаар хороо, Бөхийн өргөө

6

Чингэлтэй

20 дугаар хороо, Зунжин бүсэд

7

2 дугаар хороо, Содон бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд

8

Сонгинохайрхан

9 дүгээр хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал, хүнсний ногооны  контейнер

9

19 дүгээр хороо, Миний захын хажууд хүнсний ногооны контейнер

10

17 дугаар хороо, KFC-ын баруун тал

11

29 дүгээр хороо, Москва хорооллын хажууд

12

Сүхбаатар

6 дугаар хороо, ХУБТ-ийн хойд тал, Өлзий төвийн эсрэг талын хүнсний ногооны худалдааны контейнер

13

7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 4 байрны ард, хүнсний ногооны худалдааны контейнер

14

12 дугаар хороо, 32-ын тойргийн зам дагуу нийтийн эзэмшлийн талбай

15

16 дугаар хороо, Бэлхийн 33-н автобусны буудал дахь хүнсний ногооны худалдааны контейнер

16

Хан-Уул

2 дугаар хороо, Ажилчны алдар талбай

17

Багануур

1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн урд талбай

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг13 цаг 42 минут

ОХУ-ын ажлын хэсэг хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улса...

Урлаг спорт13 цаг 44 минут

“Чингис хаан” хаад язгууртны музейг есдүгээр сард нээнэ

Үзэл бодол13 цаг 48 минут

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-...

Улстөр нийгэм13 цаг 50 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Чөлөөт цаг13 цаг 52 минут

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Улстөр нийгэм13 цаг 54 минут

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 4...

Шударга мэдээ13 цаг 57 минут

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэрийг гаргажээ

Улстөр нийгэм13 цаг 59 минут

ЗГ: Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, ...

Улстөр нийгэм14 цаг 4 минут

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт чуулна

Чөлөөт цаг14 цаг 7 минут

Алтан намар-2022: 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг га...

Санал болгох