Шударга мэдээ
Т.Дэлгэрмөрөнд холбогдох зөрчлийн шүүх хуралдаан хойшлов

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Зөрчлийн шүүх хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон боловч зөрчилд холбогдогчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 07-ны өдөр хуралдаж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Тус журам батлагдсанаар төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд кибер аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах нийтлэг зохицуулалт, тавигдах шаардлага бий болж, кибер аюул занал, эрсдэлийн түвшинг бууруулах эрх зүйн орчин бүрдэх юм.
Шударга мэдээ
Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа.
Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Шударга мэдээ
Нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг ЭТТ ХК-ийн борлуулалт эзэлж байна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан.
Монголын хөрөнгийн бирж 2023 оны эхний 5 сарын байдлаар хугацаанд нийт 1,542,400 тонн нүүрс борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн олон буюу 1,024 мянган тонныг биржээр арилжив. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойшхи хугацаанд нийт 11,084,924 тонн нүүрс экспортлоод байна.
Эх сурвалж: "ЭТТ"ХК
Сэтгэгдэл