Шударга мэдээ
Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.
Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.
Мөн тус нутаг дэвсгэрт байрлах 2194 ам метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-уул дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Шударга мэдээ
Угаарын хийд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Олон хүний ажлын үр дүнд гэр хорооллын яндантай тэмцэх ажилд тодорхой үр дүн гарлаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 ирлээ. Энэ зөрчлүүдэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн үед товчоодоор сайжруулсан шахмал түлш гадагшаа гарахыг завдсан зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан шаардлагыг сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдэд хүргүүлсэн” гэлээ.
Сайжруулсан шахмал түлш борлуулагч нь иргэдэд хяналтын сайн картаар, тогтоосон тоо хэмжээгээр борлуулах ёстой аж. Харин бэлэн мөнгөөр болон тогтоосон тоо хэмжээнээс илүү худалдан борлуулж болохгүй юм байна.
Шударга мэдээ
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа
Шударга мэдээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо





Сэтгэгдэл