Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд зарлалаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд 2021 оны тавдугаар сарын 5-ны 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна. Интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран, байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл та

1. Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/.

2. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/.

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг Нийслэлийн Төрийн сангийн 100200051049 тоот дансанд тушаана.

- Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

- Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаарыг бичнэ.

Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны тавдугаар сарын 5-ны 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15:00 цаг хүртэл энгийн горимоор авна. Харин 15:00 цагаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн тавдугаар сарын 4-ний ө15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах 13 байршил

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох