Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян эхэллээ

Огноо:

,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аяныг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд  улс орон даяар зохион байгуулахаар эхлүүлээд байна.

“Гэрээсээ гэрэлтье” үндэсний цахим аян нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хорио цээрийн хугацаанд өрх гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ардын өв уламжлалыг сурталчлах замаар хүүхдүүдээ эерэг, зөв аргаар өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлээрээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа зөв дадал зуршилд уриалах, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус аяныг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүд болон залуучуудын хөгжлийн 35 төвүүдээр дамжуулан зохион байгуулна. “Гэрээсээ гэрэлтье” цахим аяны хүрээнд  Монголын өрх гэр бүл рүү чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Үүнд:

- Монгол Ардын үлгэрээр дамжуулан хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх, Гэр бүлийн уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрч гэр бүл” цахим уралдаан зохион байгуулах,

- Мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран “Цахим сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах,

- Мэргэжлийн хуульчидтай хамтран “Цахим хуульзүйн зөвлөгөө, үйлчилгээ”-г үнэ төлбөргүй зохион байгуулах,

- хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах зорилготой “Нэг гэр бүл-Нэг дурсамж” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах,

- Оюутан залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн “Гэрээсээ хөгжье” цахим цуврал подкаст зохион байгуулах,

- Залуу гэр бүлийн санхүү болон нөхөн үржихүйн харилцааг дэмжихэд чиглэсэн “Clubhouse”-д олон үе шаттай хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох