Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

Огноо:

,

Шадар сайд С.Амарсайхан 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон. ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байжээ. 
 
 
Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна.
 
Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн улмаар хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж, хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь гэн чухал асуудал юм.
 
Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилга ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.Энэ долоо хоногт туршилтын ажлыг эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр ажиллаж байна. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Энэ 7 хоногт шинжилгээ авч байгаа цэгүүд

Огноо:

,

2022 оны нэгдүгээр сарын 26-30-ны өдөр ажиллах шинжилгээний цэгийн байршлыг танилцуулъя. 


Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана

Огноо:

,

Өнөөдөр /2022.01.28/ Улаанбаатар хотод суурин 155, түр 3 цэгт 158 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.

2022 оны 01 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 2 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох