Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа

Огноо:

,

Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал сэдвүүдийн асуудлыг хэлэлцэхээр зохион байгуулагдаж буй бөгөөд цар тахлаас үүдэн хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохиогдож өндөрлөлөө.



Энэ жилийн хувьд “Цар тахлын дараах нийгэм ба сэтгүүл зүйн үүрэг,” “Дэлхийн уур амьсгалын асуудлууд”-сэдвээр нийгэм, хүрээлэн буй орчин, амьд организмд нөлөөлөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хамтын хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хурлыг БНСУ-ын ерөнхий сайд ноён Чун Се Гюн нээж үг хэлсэн юм.

Эхний өдөр сэтгүүлчид цар тахлын дараа нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байх вэ үүнд сэтгүүл зүйн үүрэг нь юу байхыг хэлэлцсэн. The Korea Times  агентлаг, Монголын сэтгүүлчдийн эвлэл, The Irish Times, Индонезийн сэтгүүлчдийн холбоо, Мексикийн "Nest Taller de Communicacion" тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 26 илтгэгч коронагийн дараах өөр өөрсдийн улс орны нөхцөл байдлын талаарх саналаа хуваалцаж, сэтгүүл зүйн үүрэг юу байх талаар санал бодлоо солилцсон. Данийн Politiken сонины төлөөлж Flemming Ytzen "Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөвдөгч засаглал болохын хувьд улс орны удирдагчид нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байгааг үнэн зөвөөр сурвалжилж, эрдэмтдийн төлөөлөл юуг зөвлөж буй хараат бусаар г олон нийтэд хүргэх нь энэ мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үүрэг "гэдгийг санууллаа.



Харин хурлын хоёр дахь өдөр Афганистан, БНСУ, Монгол, Бангладеш, Бахрейн, Сингапур зэрэг улсын 22 илтгэгч "Уур амьсгалын өөрчлөлт дэх олон улсын байгууллагуудын хариу арга хэмжээ болон сэтгүүл зүйн үүрэг" сэдвээр хуралдсан юм.

Зохион байгуулагч байгууллага болох JAK буюу БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 195 хэвлэл мэдээллийн байгууллага, 11,000 гишүүний бүрэлдэхүүнтэй дэлхийн сэтгүүлчдийн томоохон байгууллага юм.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ

Огноо:

,

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.

Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сангийн сайд Б.Жавхлан Австрали улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагаа Монгол дахь хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сангийн сайд Б. Жавхлан хоёр улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй хөтөлбөрүүдээс дараах хэдэн зүйлийг онцлон ярилаа.

•           Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлүүлж, хугацааг сунгаж, оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Австрали улсын талаас энэ тал дээр анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

•           Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр/AMEP/ төслийн II дугаар шат амжилттай хэрэгжиж энэ оны 6 дугаар сард дуусахтай холбогдуулан энэ талаар хоёр тал ярилцаж санал солилцсон.

•           Рио Тинто группийн Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбоотой 2 улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр анхаарал хандуулахыг Сангийн сайд онцгойлон хүссэн.

•           Австрали Улсаас Монгол Улсад сайн дурын хөтөлбөрөөр ирж ажиллаж буй Австрали иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэх тухай мөн ярилцсан юм.  

Австрали Улсын Элчин сайд хадагтай Кэйти Смитийн зүгээс шинээр хэлэлцэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд дараах гурван зүйл дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Жендерийн тэгш байдал
  •  Нөхөн сэргээгдэх эрчим хүч

Сангийн сайд Б.Жавхлан түүний саналыг сайшаагаад, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд, цаашид Австрали Улсын уул уурхайн экспортлогч орон хэрнээ эдийн засгийн 30%-иас хэтрүүлэхгүй байгаа туршлага, мөн мал аж ахуй, газар тариалан, санхүү хөрөнгийн зах зээлийн сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой талаар хэллээ.

Энэ онд хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай улсын хөгжлийн сайн түнш орон юм.

Эх сурвалж: Сангийн яам

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ

Огноо:

,

Эхний шатны санал асуулга 2023 оны 1-р сарын 26-наас 2-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдах бөгөөд статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох