Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Энэ бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж, 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.

Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана. Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах, худалдааны төв
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн нийтийн халуун ус,
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар
  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Эрдэс баялгийн салбар оны эхний 5 сард Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 5 сарын байдлаар 6,515.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,463.9 тэрбум төгрөг байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.

Уул уурхай, олборлох 1,432.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь,

Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь,

Тусгай зөвшөөрлийн төлбөр 12.5 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

Бусад орлого 17.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь.

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.5 хувийг бүрдүүлж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

Огноо:

,

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр боллоо.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан тус хурлаар “Монгол Улсын төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн талаар танилцуулав. Монголбанк нь 2009 оноос эхлэн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийг таван жил тутамд батлан, хэрэгжүүлж ирсэн. Энэ удаа  гурав дахь стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, мөрдөн ажиллахад бэлэн болгоод байна. Тус стратегид 2026 он гэхэд Монгол Улсад өрсөлдөөн, инновацид тулгуурласан, хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулсан, найдвартай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан дэд бүтцээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэж, төлбөр тооцоог улам бүр дижитал болгох зорилтыг дэвшүүлээд байна.

Монголбанк нь төлбөрийн системийн оролцогчдоос гадна олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Монголбанк, АХБ-тай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”  юм. Уг төслийг энэ онд хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн  ажлыг нэгтгэн танилцууллаа. Төслийн хүрээнд төлбөрийн системийн суурь дэд бүтэц болох банк хоорондын төлбөр тооцооны Автомат клиринг хаус, Төлбөрийн картын систем, Төв банкны үндсэн бүртгэлийн системийг шинэчилсэн зэрэг ач холбогдол бүхий томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Эцэст нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ руу хийх төлбөр тооцоонд үүсэж байгаа хүндрэл болон тулгамдаж байгаа цаг үеийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хуралд оролцогчид хэлэлцлээ.

Хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу. 

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Литва улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Литва Улсын Гадаад хэргийн яамны Латин Америк, Африк, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Аудриус Брюзгаг хүлээн авч уулзав.

Найман жилийн дараа болж буй Монгол, Литвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт хоёр талын харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, манай улсын санаачлага болох Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурлыг дэмжин оролцож байгаад талархал илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох